ЭЕШ эхлэхэд гурван хоног үлдлээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 17-20-нд улс орон даяар явагдана. Энэ дагуу ЭЕШ-ыг зохион байгуулах шалгалтын төвүүдийг эцэслэн тогтоожээ. Тодруулбал, Нийслэлийн төгсөгчид 2, 24, 28,45, 48, 52, 84 дүгээр дунд сургууль болон Монголын үндэсний их сургууль дээр хуваагдаж ЭЕШ-аа өгөх бол өмнөх оны төгсөгчид тав болон 23 дугаар сургууль дээр өгөх юм байна. 

Харин орон нутагт, 

  •  Архангай аймагт “Хүмүүн” цогцолбор сургуульд,
  • Баян-Өлгий аймагт 3-р сургуульд,
  • Баянхонгор аймагт “Номгон” цогцолбор сургуульд,
  • Дархан-Уул аймагт “Оюуны ирээдүй”,
  • Дундговь аймагт “Эрдмийн далай” цогцолбор сургуульд,
  • Завханд МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургуульд,
  • Орхон аймагт 4-р сургуульд,
  • Хөвсгөл аймагт “Ирээдүй 21-р зуун” сургуульд,
  • Багануур “Гүнгалуутай” цогцолбор сургуульд өгөх бол бусад аймгуудад аймгийн төвийн 1-р сургуульд  ЭЕШ өгөх тов гарчээ.

Элсэлтийн ерөнхий шалгалт-2019 шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал:

  1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  3. Суудлын хуваарь /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/
  4. Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.