ДЭЛХИЙН ЦУСНЫ ДОНОРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдрийг Цусны донорын Дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй сайн дурын донорын эгнээг өргөжүүлэх зорилготой уг томоохон үйл ажиллагааг Монгол Улс 16 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.Энэ жил “Эрүүл мэндийн газар”, БОЭТ, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Орхон салбраас хамтран А.Амарын талбайд өдөрлөг зохион байгууллаа.Монгол Улсад өдөрт 100 орчим донор цусаа өгч байж эмнэлгүүдийн тайван үеийн хэрэгцээг хангана гэж тооцоолдог.

ДЭМБ хүн амын гурван хувь нь байнгын донор байхад тухайн улс орон өөрийн орны цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж чадна гэж судалсан байна.2016 онд Монгол Улсын хэмжээнд нийт 32966 донор цусаа бэлэглэсэн бол 2017 онд 33407 болж , цусны нөөцийн хувьд 2018 оны тавдугаар сарын нэгний байдлаар өмнөх оноос 36,1 хувиар нэмэгджээ.

Манай аймгийн цусаа бэлэглэж бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалдаг 300 гаруй хүндэт донор байдаг. 70-аас дээш цусаа өгсөн хүмүүсийг “Хүрэл”, 100 –аас дээш “Мөнгөн”, 150–иас дээш удаа цусаа өгсөн бол “Алтан” донор цол тэмдэгээр алдаршуулан шагнадаг байна. Өнөөдөр зарим хүндэт доноруудыг шагнаж урамшууллаа. Мөн манай улсад 2015 оны дөрөвдүгээр сарын 3–наас эхлэн сар бүрийн гуравны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгон зарлажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.