“Эрдэнэт” өөрийн нутгаас гаралтай эрдэмтэн судлаачтай боллоо

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
3

Эрдэнэт хотын 40 жилийн түүхэнд Эрдэнэтийн унаган хүү доктор цол авсан нь Эрдэнэт уул уурхайн хот, оюунлаг инженер сэхээтнүүдийн үр хойч гэдгийн баталгааг улам батжууллаа. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал, Улаанбаатар хот дахь Эрдэнэт хотын нутгийн зөвлөлийн дарга Б.Ганхуяг өнөөдөр /2019 оны 6 сарын 14-ны өдөр/  “Тавантолгойн бүлэг орд” асуудлаар докторын зэрэг хамгаалан,  эрдэмтэн судлаач боллоо. Их эрдмийн баярын энэ өдөр МУБИС-ийн НХУС-ийн Нийгмийн ухааны тэнхимд докторантурын сургалтыг дүүргэн докторын зэрэг амжилттай хамгаалсан Баттулгын Ганхуягт Улс төр судлалын ухааны докторын (Ph.D)-ын дипломыг захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах гардуулан өгчээ. Диплом гардуулахад МУБИС-ийн ЗХНА эрхэлсэн дэд захирал Б.Сүхболд, НХУС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч доктор, дэд проф Т.Нэмэхжаргал, эрдэм шинжилгээний ажлын удирдагч МУИС-ийн профессор Ө.Мөнхбат, МУБИС-ийн НУТ-ийн багш доктор Э.Гэрэлт-Од нар болон гэр бүл, хамт олны төлөөлөл нь хүрэлцэн ирж баяр хүргэсэн байна. Монгол улс төдийгүй Эрдэнэтийн уул уурхайн эрдэмтдийн тоог ийнхүү унаган нутгийн хүү нь нэгээр нэмлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.