Ц.МЭНДЖАРГАЛ: Дэлхий нийтийн хоолны чиг хандлага эрүүл зөв хооллолт болсон

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1
Орхон аймаг дахь “Хос цэмка” сургалтын төвөөс санаачлан Монголын хоол үйлдвэрлэлд томоохон үүрэг гүйцэтгэж буй Дэлхийн улс орнуудын 2800 гаруй тогооч оролцсон тэмцээнд Ази хоолны төрлийн Алтан медаль хүртсэн “Мико суши” ХХК-ийн захирал Ц.Мэнджаргал, Монголын тогооч нарын холбооны зөвлөх тогооч Э.Энхбаяр нарын мастер тогооч нар Эрдэнэтэд ажиллаж байна. Уул уурхай дагасан жишиг хотын хувьд хоол үйлдвэрлэл ,үйлчилгээ худалдааны салбар нэн тэргүүнд хөгжих шаардлагатай байгаа энэ үед ресторан, паб үйлчилгээний газрууд гэлтгүй орчин үеийн чиг хандлага өрх гэр бүлийг ч стандартын дагуу хоол зүйн боловсролтой байхыг шаардаж эхэллээ. Тиймээс ч энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл, гэрийн эзэгтэй нар Ази болон Европ хоол тэр дундаа Япон үндэсний зоог суши хийх арга барилд суралцаж байна. Мастер тогооч багш нар хоол нэгэнт урлаг болсон гэдгийг хэлэхийн зэрэгцээ тогооч хүний эзэмшвэл зохих мэдлэг мэргэшил, арга барил техникийг зааж байна. Сургалтанд дадлага ажил онолын ажлуудыг түлхүү зааж мэргэшлийн гэрчилгээ олгох юм байна.
“Мико суши” рестораны үүсгэн байгуулагч, Монгол улсын мастер тогооч, технологич Ц.Мэнджаргал хэлэхдээ:

Сүши дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдчихсөн хоол. Сүши хамгийн эрүүл хоолны тоонд зүй ёсоор ордог. Хамгийн гол нь хоолыг яаж идэх вэ гэдэг. Цадталаа идэх биш. Зөвхөн хоолноос хэрхэн сайхан мэдрэмж авч идэх вэ гэдэг юм. Аливаа зүйлийг хольж идэж байж төгс болдог. Ямар нэгэн зүйлийг хамгийн ихээр идэхээр хор л болдог биз дээ. Эрүүл хооллолт гэхээр зарим хүмүүс ерөөсөө ойлгодоггүй. Эрүүл хүмүүс эрүүл чигээрээ явъя гэвэл эрүүл хооллох ёстой. Ямар нэгэн өвчнөөр өвдөхөөс өмнө нь эмчлэх нь эрүүл зөв хооллолт гээд байгаа юм. Бид анхнаасаа л эрүүл хооллож сурах хэрэгтэй.

 
Харин залуу мастер тогооч Э.Энхбаяр Монголчуудын хоолны хэрэглээ сүүлийн үед хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай ингэж ярьж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.