Дэлхийн дэвшил “Ласанте” Эрдэнэтэд ирлээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1

Гоо үзэсгэлэнт охид бүсгүйчүүд эмэгтэйчүүдийн бас нэгэн анхаарлаа ямагт хандуулдаг зүйл бол бие эрхтэний гадна үзэмжнээс илүүтэйгээр дотоод гоо сайхан байдаг билээ. Тэгвэл алс холын Франц улсаас гаралтай шинэ дэвшлийг Монгол улсдаа нутагшуулан охид бүсгүйчүүдийнхээ дотоод гоо сайханд өндөр үр дүнтэй байгаа сүүлийн үед бүсгүйчүүдийн гол сонирхол болоод байгаа “Ласанте” эмэгтэйчүүдийн эмнэлэгийн салбар Эрдэнэт хотноо билэгт сайн энэ өдөр 1-р хорооллын “Дээдэс төв”-д үүд хаалгаа нээлээ. Францын алдарт “Феникс” аппаратаар бүх насны эмэгтэйчүүдийг эмчилдэг бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд “Ласанте” эмэгтэйчүүдийн эмнэлэгийн ерөнхий захирал З.Болормаа байж МУГЖ дуучин Т.Ариунаа, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Таке оff ” хамтлаг хүрэлцэн ирж ая дуугаа өргөлөө. Улаанбаатар хот болон нийслэлийн дүүрэг бүрт салбартайгаас гадна Дархан, Өмнөговь ,Дорнод аймагт салбараа нээсэн бол эдүгээ ийнхүү Эрдэнэт хотод удаах салбараа нээж байгаа нь энэ юм. “Эрүүл Монгол эмэгтэй Элэг бүтэн гэр бүл” хөтөлбөр Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, үнэлэгддэг эмчилгээг Эрдэнэтийн бүсгүйчүүддээ өнөөдрөөс хүргэж эхэллээ. “Ласанте” эмнэлэгийн ерөнхий захирал З.Болормаа нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн бүх Эрдэнэтчүүдэд амжилт хүсээд эмнэлэгийнхээ тухай ингэж ярьж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.