ЭНЭ ОНД ОРХОН АЙМАГТ УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН ТӨСӨВ НИЙЛЭЭД 43.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭНЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

 ХОТ БАЙГУУЛАЛТ БАРИЛГА ЗАХИАЛАГЧИЙН АЛБАНААС 2019 ОНД ОРХОН АЙМАГТ ХИЙГДЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛУУДЫН ГЭРЭЭНИЙ ТАЛААР ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЛИЙГ ӨГЛӨӨ.

2019 онд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 17,9 тэрбум төгрөгийн 154 ажил, улсын төсвийн 24,5 тэрбум төгрөгийн 19 ажил нийт энэ онд 223 ажилд 43.6 тэрбум төгрөг зарцуулна. Одоогийн байдлаар 81 хувийн ажилд гэрээ байгуулсан байна. 2019 онд шинэ барилгын 21 ажил хийгдэхээс 3 ажлын гэрээ хийгджээ. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар орон сууцны 12 блок дээвэр засварт 320 гаруй сая төгрөг зарцуулагдах бөгөөд уг ажлын гэрээ бүгд хийгдсэн байна. Энэ хүрээнд 46 ажил хийгдэх бөгөөд 1,8 тэрбум орон нутгийн хөрөнгө оруулалтаар амралт чөлөөт цагийн талбай байгуулахад ихээхэн хөрөнгө төсөвлөж ажлын гэрээ хийгдсэн байна. Харин инженерийн шугам сүлжээний шинэчлэл, засварын ажилд 26 ажил 11,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.Нэмж мэдээллэхэд барилга захиалагчийн албанаас ажил эхлэх зөвшөөрлийг шуурхай олгож байгааг хэллээ. Хот байгуулалт барилга захиалагчийн албанд хяналтын 5 инженер ажилладаг. Нэг инженерт 24 ажил ногдож байгаа нь ажлын ачаалал их байгааг ч салбар хариуцсан мэргэжилтэн хэлж байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.