ОРХОН АЙМГИЙН 79 ИРГЭН ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж аймгийн Засаг дарга Д.Батлут хэлсэн үгэндээ “Орхон аймгийн ажил үйлс өөдрөг сайн байгаа. Нэг жишээ хэлэхэд 2015 онд аймгийн хэмжээнд 1,2 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2018 оны жилийн эцсийн байдлаар 2,4 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн боловсруулаад байна. Мөн 2017, 2018 оны ажлын үр дүнгээр улсын хэмжээнд тэргүүлж улсын тэргүүний аймгаар шалгарлаа. Энэ том амжилтыг гаргахад манай аймгийн нийт иргэд, байгууллага, аж ахуйн нэгж, нийт Эрдэнэтчүүдийн оролцоо чухал ач холбогдолтой байсныг онцлон тэмдэглэхэд таатай байна” гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Орхон аймгийн ЗДТГ-ын ахмад ажилтан Л.Батбаяр, Баян-Өндөр сумын өндөр настан Г.Дугаржав, Номин даатгал ХХК-ийн захирал С.Дэмбэрэлдорж, Маргад дээд сургуулийн багш Ц.Нацагдорж, Өмгөөлөгчдийн зөвлөлийн хуульч С.Оюунцэцэг, Нью дийл-Аудит ХХК-ийн захирал Э.Эрдэнэбат нарыг шагнасан байна.
Тэгвэл Алтан гадас одонгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Горимын тооцооны инженер Ж.Бадмаараг, өндөр настан Д.Батаа, Эрдмийт үйлдвэрийн малын их эмч Б.Батзориг, Скайтел ХХК-ийн Орхон салбарын холбооны инженер Л.Бямбасүрэн зэрэг 51 хүнийг шагнасан бол Хөдөлмөрийн хүндэт медалиар нэр бүхий 22  хүн шагнуулж хийсэн бүтээснээ үнэлүүллээ.
  Мэдээллийн төв
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.