Хятад, Монголын хэвлэл мэдээллийн X форум боллоо

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

7-р сарын 4-нд Өвөр Монголын Ордос хотноо Хятад, Монголын хэвлэл мэдээллийн X форум боллоо. Тус форум 70 жилийн уламжлалт найрамдлаа өвлөн уламжилж, Хятад, Монголын хамтын ажиллагааны шинэ эринийг хамтдаа цогцлооё уриан дор болсон юм.

Хятадын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн намын дугуйлангийн нарийн бичгийн дарга, байнгын орлогч дарга Хү Шяохань, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны Гадаадад түгээн дэлгэрүүлэх газрын дарга Жан Яньбинь, ӨМӨЗО-ны намын хорооны байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын газрын дарга Бай Юйган, Монгол улсын Сэтгүүлчийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Батбаатар нарын хүмүүс, хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн 100 гаруй хүн форумд оролцсон байна.

Нээлтийн ёслолд Хү Шяохань хэлэхдээ: Энэ онд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форумыг зохион байгуулсны 10 жилийн ой тохиож, тус форум хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын солилцоо, хамтын ажиллагааны байнгын механизм болж, хоёр орны хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлэх чухал зам суваг болсон юм. Хэвлэл мэдээллийн салбарын солилцоо хоёр талын найрсаг хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүллээ гэжээ.

Нээлтийн ёслолд Бай Юйган хэлэхдээ: Энэ онд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, БНХАУ, Монгол улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форум зохион байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна. Форум зохиогдсон 10 жилийн турш хоёр орны хэвлэл мэдээллийн салбарынхан садан төрөл шиг ойр дотно харилцаж ирлээ. Өнгөрсөн 10 жилийн турш хоёр орны хэвлэл мэдээллийн салбарт хамтын ажиллагааны 30 гаруй гэрээ байгуулж, 120 гаруй төсөл хэрэгжүүлэн, Хятад, Монголын олон салбарын бүтээлч хамтын ажиллагааны үлгэр жишээ болж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртсэн сайн сайхан хуудсыг нээсэн юм гэжээ.

Бай Юйган: Бид жил бүр Монгол улсын 50 сэтгүүлчийг урин Хятад улсын Өвөр Монгол болон бусад муж хотоор сурвалжилга хийлгэж, мөн жил бүр Монгол улсын хэвлэл мэдээллийн 20 залуу боловсон хүчнийг Өвөр Монголд суралцуулж, Монгол улсын залуус, мөн хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй 10 хүнийг жил бүр хэвлэл мэдээллийн бакалавр, магистрт суралцуулж, Монгол улсын хэвлэл мэдээллийн байгууллагад жил бүр Хятадын шилдэг 5 кино жүжгийг орчуулан, үнэ төлбөргүй өгөх болно гэжээ.

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Батбаатар нээлтийн ёслолд үг хэлж: Сүүлийн жилүүдэд хоёр орны сэтгүүлчид нэгдсэн сурвалжлага хийж, хоёр орны ард түмний ойлголцлыг нэмэгдүүлэн, найрамдлыг бэхжүүллээ. Монгол, Хятад хоёр орны хэвлэл мэдээллийн салбар хамтран ажиллах өргөн боломжтой гэжээ.

Форумын үеэр Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форумыг үүсгэн байгуулж хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хоёр орны 6 зүтгэлтнийг алдаршуулан шагнасан байна.

Форумын үеэр ӨМ-ын Одон телевиз, Улаанбаатар телевизтэй, ӨМ-ын Солонго мэдээллийн төв Монгол улсын Өнөөдөр сонинтой, Бугат хотын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба Орхон аймгийн МСНЭ-ийн салбартай, Хөх хотын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба Сэлэнгэ аймгийн МСНЭ-ийн салбартай, Хөлөнбуйр хотын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба Дорнод аймгийн МСНЭ-ийн салбартай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. www.mongol.cri.cn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.