МЭНДЧИЛГЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1

            Сар асгарч хур тэгширсэн

            Найр хөгжиж хуур уянгалсан дэлхийд цуутай Монгол наадам айсуй…

Монгол тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг Эрдэнэт хотын хөдөлмөрч, бүтээлч иргэд, журмын нөхөд, намайг дэмжиж, сонгож, хамтран ажилладаг Яргуйт багийнхан та бүхэндээ хүргэхийн сацуу эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсье.

Монгол хүн бүрийн сэтгэл Монгол наадамдаа шингэж, эх орон, газар нутаг, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө мэдэрдэг. Улсын маань хөгжил жил жилээр урагшилж, техник технологийн эрин зуун дэлхий дахинаа тунхаглагдаж буй энэ цаг хугацаанд Орхон аймаг, Эрдэнэт хотоо сайхан хөгжүүлж, хүн ардын аз жаргалтай сайн сайхан амьдрах тийм газар болгохыг хүсэж байна. Хэдийгээр Ардчилсан нам Улсын их хурал болон орон нутагт иргэдийн төлөөлөгчдийн хуралд цөөнх болсон ч хөгжлийн зөв бодлого гаргах, зөв хүмүүсийг дэмжих, хүнд чиглэсэн зөв үйлдэл бүхнийг дэмжиж ирсэн.

Өнгөрсөн 2012-2016 онд хийсэн шиг бүтээн байгуулалтыг бид хүсэж, шаардаж, үргэлжлүүлэхийг уриалж ирлээ. Энэ бүхэн маань гэртээ, орцондоо, байрандаа, хотдоо, улсдаа сайн сайхан, сэтгэл хангалуун амьдрах гэсэн ганцхан зорилготой билээ.  Бурууд нүд хурц, худалд чих соргог, төрд бодлого зөв байхыг хүсэж байна.

Монгол хүн бүрийн хоног тоолон хүлээдэг их баяр Үндэсний наадам бол морьтон ардын уламжлал,  түүх, соёл, ёс заншлын цогц, төрт ёсны өв билээ.

Энэ их өв соёлыг тээгч, үргэлжлүүлэгч, дэлгэрүүлэгч нь болсон наадамчин олон, бөхчүүд, харваачид, уяачид та бүхэн минь сайхан наадаарай.

 АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ц.ОЙДОВ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.