ОРХОН АЙМГИЙН БАЯР НААДАМД О.МӨНХ-ЭРДЭНЭ ТҮРҮҮЛЛЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Үндэсний их баяр наадам, Монголын тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Орхон аймгийн баяр наадамд хүчит 256 бөх зодоглож Архангай аймгийн харьяат О.Мөнх-Эрдэнэ түрүүлж аймгийн арслан цол хүртлээ. Тэрээр урьд нь цэргийн харцага цолтой байсан юм. Тэгвэл Завхан аймгийн харьяат  аймгийн арслан Б.Уртбаяр үзүүрлэж чимэг нэмлээ. Б.Уртбаяр нь 2015 онд Орхон аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цолыг хүртэж байсан.

Орхон аймгийн харьяат аймгийн цогт харцага Ө.Батсуурь, Говь-Алтай аймгийн харьяат аймгийн заан Д.Золбаяр нар шөвгөрлөө.

Түүнээс гадна Орхон аймгийн баяр наадамд 5 давж шөвгөрсөн 3 бөх аймгийн начин цол хүртлээ. Тодруулбал, Булган аймгийн харьяат Б.Хашчулуун, Архангай аймгийн харьяат М.Мөрөнчулуун, Орхон аймгийн харьяат С.Эрдэнэтогтох нар шинээр аймгийн начин болсон юм.
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.