Япон улсын олон улсын байгууллагын тэргүүн Кожи Исода Эрдэнэтэд ажиллаж байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
“Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-ийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар “The Global Organization Of Dreamers” Олон улсын байгууллагатай хамтран ажиллах  төсөл хөтөлбөрүүд Эрдэнэт хотод энэ өдрөөс хэрэгжихээр боллоо.Өнөөдөр тус олон улсын байгууллагын тэргүүн Кожи Исода,Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-ийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ,” Бумбардай” төслийн санаачлагч Н.Эрдэнэбаяр нар Эрдэнэтэд ажиллаж байна. Япон улсын санхүүжилтээр тус улсын сайн дурын 40-н ажилтан Эрдэнэт хотод хүрэлцэн ирж хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын  “Найдвар” төв, “Итгэлийн мод” ТББ-ын “Сорхугтани ”хүүхэд хөгжлийн төв, Наран багийн 3-р сургуулийн номын санг бүрэн засварлаж, Рашаант Цагаанчулуутын гэр хорооллын багуудын гудамжны шарилжыг түүж, хашаа будах зэрэг олон нийт рүү чиглэсэн ажлыг хийж гүйцэтгэх юм. Уг ажилд шаардлагатай засварын бүхий л материал, хөрөнгийг Япон улсаас санхүүжүүлэх бөгөөд эхний ээлжинд “The Global Organization Of Dreamers” Олон улсын байгууллагын захирал Кожи Исода Эрдэнэт хотод өөрийн биеэр ирж танилцлаа.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.