ЭМГЭНЭЛ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга дэд хурандаа Лувсандоржийн Болд албан үүргээ гүйцэтгэж байгаад 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зуурдаар таалал төгсөж бид бүхэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Л.Болд нь 1966 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төржээ. 1974-1984 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын  10 жилийн дунд сургуулийг төгссөн байна.

Тэрээр 1984 оноос Ардын армийн 028 дугаар ангид цэргийн алба хааж,  1985-1988 онд  ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дээд сургуульд суралцан Зенит-артиллерийн техникч мэргэжлээр төгссөн байна.
Л. Болд нь 2009-2010 онд Монгол Улсын Удирдлагын академийг төгсөж  төрийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн байна.
Тэрээр 1988 оноос Ардын армийн 270 дугаар ангийн салаа, ротын захирагч, Зэвсэгт хүчний 210 дугаар ангийн Зэвсгийн албаны даргын туслах, Зэвсгийн албаны дарга, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн Зэвсэг засварын тасгийн дарга, Галт хэрэгслийн инженерээр ажиллаж байлаа.
Л. Болд нь 2002 оноос эхлэн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт Тоо бүртгэлийн офицер, 2019 оны 6 дугаар сараас аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргаар томилогдон ажиллаж байв.
Л. Болд нь 18 наснаасаа эхлэн Монгол улсын Батлан хамгаалах салбарт харьяалагдан 35 жил тасралтгүй үүрэг гүйцэтгэсэн  чадварлаг боловсон хүчин байлаа.
Тэрээр ажиллаж хөдөлмөрлөж байх байх хугацаандаа Монгол Улсын Батлан хамгаалах бодлого зорилтуудыг орон нутагт хэрэгжүүлэх, зохион байгуулах, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ирсэн төрийн тусгай албан хаагч байлаа.
Л. Болдын хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Дайчин алдар медалиуд, Цэргийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Алтан гадас одон, Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнаж урамшуулсан байна.
Тэрээр гар бөмбөгийн спортын дэд мастер цолтой, ажилч хичээнгүй, олон түмэн, хамт олон, батлан хамгаалах салбартаа нэр хүндтэй, шилдэг албан хаагч, халамжит сайн хань, үр хүүхдүүдийнхээ өмөг түшиг байлаа.
Л. Болдын тусархаг, хөдөлмөрч, шударга, ажлын төлөө гэсэн чин сэтгэл, даруу төлөв зан чанар, гэгээн дүр нь бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
ОРХОН АЙМГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ                       ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.