Япон улсын сайн дурын байгууллагын 40 ажилтан Эрдэнэтэд ажиллаж байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-ийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар “The Global Organization Of Dreamers” Олон улсын байгууллагатай хамтран ажиллах төсөл хөтөлбөрүүд Эрдэнэт хотод энэ сарын 9 наас хэрэгжиж эхэллээ .Өнөөдөр тус олон улсын байгууллагын тэргүүн Кожи Исода,Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-ийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ тэргүүтэй Япон улсын 40 залуус Орхон аймагт ажиллаж байна. Тус улсын сайн дурын 40-н ажилтан Эрдэнэт хотод хүрэлцэн ирж хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын “Найдвар” төв, “Итгэлийн мод” ТББ-ын “Сорхугтани ”хүүхэд хөгжлийн төвүүдийн гадна дотно талын тохижилтийг ажлыг шинэчлэн засварлаж, зарим гэр хорооллын багуудын гудамжны шарилжыг түүж, хашаа будах зэрэг олон нийт рүү чиглэсэн ажлыг хийж гүйцэтгэнэ. Уг ажилд шаардлагатай засварын бүхий л материал, хөрөнгийг Япон улсаас санхүүжүүлж өөрсдийн гараар ийнхүү сэтгэл шингээн хийж байна.
 
Япон залуус өглөө ажилдаа гарахдаа дасгал хөдөлгөөн хийн гарч ажлаа өдөртөө дууссан цагтаа спортын тэмцээн уралдааныг Монгол залуустай хамтран зохион байгуулж байгаа.
 
Тэд энэ сарын 19- нд эх нутагтаа буцна.
 
Ижил төрлийн хүмүүнлэгийн энэ үйл ажиллагааг Дэлхийн хөгжил буурай 19 оронд очин гүйцэтгэж байжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.