Хеопсын пирамидаас том солир дэлхий рүү ойртож байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Хеопсын пирамид гэдгээрээ алдартай Гизагийн агуу пирамидаас том хэмжээтэй, “бодит аюул учруулж болзошгүй” солир наймдугаар сарын сүүлээр дэлхийд ойртоно гэж АНУ-ын сансар судлалын NASA агентлаг мэдээлжээ.

“2019 OU1” солирын голч нь 160 метр бөгөөд Египетийн хамгийн алдартай пирамидтай харьцуулбал 20 метрээр том ажээ. NASA-гийн мэдээлснээр, уг солир наймдугаар сарын 20-нд Сугар гарагийнхаас 40 дахин ойрхон зайд дэлхий рүү ойртох бөгөөд манай гарагийн хажуугаар сая орчим км зайтай зөрж өнгөрнө.

Европын сансрын агентлаг дэлхийд бодит аюул учруулж болзошгүй сансрын объектуудын жагсаалтыг өмнө нь шинэчилжээ. Тус агентлагийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор, “2006QV89” хэмээх солир энэ оны есдүгээр сарын 9-нд дэлхийтэй мөргөлдөж магадгүй гэнэ. Уг солир дэлхийтэй мөргөлдөх магадлал долоон мянгаас нэг хувьтай байна. Одоо “2006QV89” нь дэлхийгээс 6.7 сая км зайтай оршиж байгаа ажээ.

Бодит аюул учруулж магадгүй солируудын жагсаалтын нэгдүгээрт “2010RF12” солир оржээ. Сансрын уг биет 2095 онд дэлхийд маш аюултай зайд ойртох бөгөөд манай гарагтай мөргөлдөх магадлал 16-аас нэг хувьтай гэж шинжээчид таамаглаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.