Хангарди клубийн тамирчин Олимпын их наадамд оролцох эрхээ авлаа

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Дэлхийн хүн төрөлхтний спортын их наадам нь олимпын их наадам билээ. 2020 онд Японы Токио хотноо зохион байгуулагдан Олимпын их наадамд Эрдэнэт үйлдвэрийн Хангарди клубээс гурваас доошгүй тамирчин оролцуулах томоохон зорилт тавин ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Хангарди клубээс Буудлагын спортын тамирчин Ц.Анударь олимпод оролцох эрхээ аваад байна. Үүнээс гадна үндсэн 5 төрөл болох Жүдо бөх, Чөлөөт бөх, Бокс, Байт харваа, Туялзуур сэлмийн төрлөөр олимпын эрх авахаар тамирчдаа бэлтгэн, ач холбогдол өгч бэлтгэл сургуулилтаа базааж байна.
Хангарди клубийн Буудлагын спортын тамирчин Ц.Анударь нь 22 настай. Буудлагын спортын дэлхийн цомын цуврал тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо болж хийн гар бууны 10 метрийн дасгалд спортын мастер Цолмонбаатарын Анударь 578 оноо авснаар Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож, ОУХМ цолын болзол ханган, “Токио-2020” зуны олимпын наадамд цэц мэргэнээ сорих эрхтэй болжээ.

А.Бямбамаа

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.