ОРХОН АЙМАГТ ХЭРЭГЖИХ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ ЖУРМЫГ ХЭЛЭЛЦЭХЭЭ ХОЙШЛУУЛЛАА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Өнөөдөр Орхон аймгийн Засаг даргын ээлжит зөвлөлийн хурал боллоо.Өнөөдрийн хурлаар нийт 6 асуудал авч хэлэлцсэн юм.


Тухайлбал: Эрдэнэт хотын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, аймгийн ХХАА-н салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө биелэлт, 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын танилцуулга, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх Аймгийн дэд хөтөлбөр, Иргэдийг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулах журмын төсөл болон бусад асуудлыг авч хэлэлцлээ. Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдахаар манай аймгийн 3000 гаруй иргэд өргөдөл хүсэлтээ өгсөн байгаа ч яг олгохоор байгаа орон сууцны тоо 315 бий. Нийслэл Улаанбаатар хотноо журмын төсөл батлагдан иргэд сонгогдон буй ч Орхон аймгийн хэмжээнд “Очир ундраа” группын барьж босгосон түрээсийн 315 айлын орон сууцны барилгажилтын ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай, гадна тохижилт үндсэндээ 500 гаруй сая төгрөг шаардлагатай учраас хийгдэж эхлээгүй байгаа. Иймд энэ асуудлыг хурдан шийдвэрлэхээр ажиллаж буй ч зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай журмын асуудал өнөөдөр хүлээлтийн байдалтай байсан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх АЗДТГ-ын ажлын хэсэг эхний шатны журмын төслөө Засаг даргын зөвлөлийн хурлаар өнөөдөр оруулж танилцуулсан юм. Зарчмын хувьд түрээсийн орон сууц түрээслүүлэх хуулийн 3 заалт агуулгын хувьд зөрүүтэй боловсруулах боломжгүй, шалгуур үзүүлэлт хангасан байх зэрэг шалтгаанаас үүдэн Засаг дарга Д.Батлут энэ удаагийн хурлаар хойшлуулах саналыг хэлж нэг сарын хугацаанд журмыг дахин шинэчилж, иргэдээс санал асуулга цахимаар авахаар хойшлууллаа.

Засаг даргын зөвлөлийн хурлаар орж эрэмбэлэгдсэн журмыг Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн эцсийн байдлаар журам батлагдан орон сууц түрээсээр эзэмшүүлэх, түрээслэнгээ өмчлөх асуудал хийгдэх юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.