БУЛГАН АЙМГИЙН ЗАЛУУС НУТАГТАА ЧУУЛЖ БАЙНА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1

Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачилгаар “НЭГ БУЛГАН” залуучуудын чуулга уулзалтыг аймгийнхаа 500 гаруй залуучуудын дунд  зохион байгуулж байна. Булган аймаг нутаг дэвсгэрийн хувьд томоохон үзэсгэлэнт газар нутагтай аялал жуулчлалын бүс болон хөгжих бүрэн боломжтойн дээр 3,2 сая толгой малтай 61000 гаруй иргэдтэй төвийн бүсийн жишиг аймаг юм. Булган аймгийн сум бүрээс цугласан залуус 2 өдрийн турш тулгамдаж буй асуудал, хөгжлийн гарц, бизнес эрхэлж ажилтай орлоготой байх боломж, гэр бүл найз нөхөддөө манлайлагч байж эрүүл зөв, эерэг хандлагатай, өөрийгөө хөгжүүлсэн залуус байхын тулд өнөөдөр ийнхүү чуулж байна. Булган аймгийн хувьд 2019 оныг “Залуучуудын жил” болгон зарласан бөгөөд өнөөдрийн чуулганд “Бахархал манлайлал” сэдвээр аймгийн Засаг дарга З.Батзориг илтгэл тавьж, “Хандлага өөрчилж идэвхитэй амьдаръя” сэдвийг “Хадгаламж өлсөхөөс эхлэнэ” номын зохиогч Г.Мөнгөн, “Оролцвол өрнөнө” илтгэлийг “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн захирал М.Энхбадрах нар сонордууллаа. Мөн “Шинэ хөдөө-Бизнесийн боломж” Булган аймгийн аялал жуулчлалын үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар нийт залуус дунд хэлэлцүүлэг өрнөж нэгдсэн 3 хөгжлийн санал дээр нэгдлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.