О.БААСАНХҮҮ : ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЗАРИМ АЖИЛЛАГСАДЫН АЖЛЫН БАЙРНЫ НӨХЦЛИЙГ ӨӨРЧЛӨХ АСУУДЛААР САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь нийт 6000 гаруй ажиллагсадтай.1978 онд үйлдвэрийг ашиглалтад оруулахад нийт ажилчдын 95-аас дээш хувь нь Зөвлөлтийн мэргэжилтнүүд байсан гэдэг. Харин дотоодын боловсон хүчнийг бодлогоор дэмжин сургаснаар өдгөө үйлдвэрийн 6000 гаруй ажилтны таван хувь нь ОХУ-ын инженер техникийн ажилтан бол бусад нь монгол хүн байна гэсэн судалгаа тоо гарсан байдаг. Монголын мэргэжилтнүүд оросуудаас дутахааргүй мэр­гэжил мэдлэгтэй болсны нэг илрэл нь үйлдвэрт шаардлагатай 20 гаруй тоног төхөөрөмжийг ажилчид өөрсдөө хийж нийлүүлж байгаа .Тэгвэл энэ уурхайчдын дунд ихээр яригддаг анхаарах зайлшгүй шаардлагатай ажлын байрны нөхцөл энгийн, хэвийн,хүнд гэсэн тодорхойлолт сүүлийн жилүүдэд яригдаж энэ тал дээр ажил олгогч уурхайчдын хооронд цалин хөлстэй холбоотой учраас багагүй маргаан гардаг байна.
Эрдэнэт үйлдвэрт ажилладаг хэрнээ мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хувь тогтоогдсон анхдагч ажилчид ч их бий. Зарим үйлдвэрийн уурхайчид УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хандаж энэ талын өөрчлөлтийг хийлгэхээр хүсжээ. Хортой хүнд, тоосжилттой нөхцөлд ажилладаг хэрнээ ажлын байрны нөхцөл нь хэвийн тогтоогдсон ажилчид ч олон байгаа гэдгийг ч  хэлжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.