В.В.Путины онгоц буюу “НИСДЭГ КРЕМЛЬ”-ийн тухай 10 баримт

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Владимирович Путины хөлөглөдөг “Ил-96” агаарын хөлөг буюу “Нисдэг Кремль”-ийн тухай сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.1. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины “Ил-96” агаарын хөлөг нь 500 сая орчим ам.доллараар бүтээгдсэн ба тансаг тавилгуудаас гадна холбоо, орчин цагийн бүх электрон төхөөрөмжөөр бүрэн тоноглогджээ.

2. Тус агаарын хөлгийн тавилгуудын ихэнхийг алтадсан байдаг. Ариун цэврийн өрөөний тосгуурын таг, угаалтуур нь хүртэл мөн л алтадмал чимэглэлтэй ажээ. 

3. Онгоц дахь хурал, зөвлөгөөний өрөөний арьсан буйдан, сандлууд нь цөм аюулгүйн бүстэй. Унтлагын өрөө нь онгоц шигээ орон зай ихтэй харагдана. 

4. Ерөнхийлөгчийн агаарын хөлөг нь ердийн зорчигч тээврийн онгоцыг бодвол урт их биетэй. 

5. Онгоцны урт нь 65 метр, далавчийн дэлгэлт нь 65 метр, нислэгийн дээд өндөр нь 12000 метр, дээд хурд нь 900 км/цаг байдаг бөгөөд буулгүйгээр 13000 км нисэх чадалтай гэнэ. 

6. Онгоцыг орчин үеийн холбооны төхөөрөмжөөр тоноглосон ба шаардлагатай үед онгоц цэргийн командлалын бүрэн ажиллагаатай болдог байна. 

7. “Воронеж”-ийн нисэхийн үйлдвэрт бүтээсэн энэхүү онгоцыг радарт илрэхээс бууруулсан тусгай бүрхүүлээр бүржээ. Мөн онгоцонд радио саад тавих төхөөрөмжтэй. 

8. Владимир Путин биеийн тамирыг эрхэмлэдэг учир онгоцонд биеийн тамирын жижиг танхимтай аж. Онгоцны гал тогоонд тансаг рестораны түвшинд хоол бэлтгэх бүрэн боломжтой аж. 

9. Ерөнхийлөгчийн онгоцыг хамгаалахад 68 хүртэл тооны сөнөөгч онгоцыг дайчилдаг байна. 

10. Путины мэдэлд дөрвөн ийм онгоц байдаг ба нислэгт дөрвүүлэнг нь бэлтгэх бөгөөд тэрбээр аль нэгийг нь хөлөглөж, гурав нь халхавчийн үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Нислэг эхэлтэл тэр аль онгоцонд суух нь тодорхойгүй байдаг ажээ.

Эх сурвалж: Europics

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.