МАРГААШНААС НЭМЭЛТ ГАЛТ ТЭРЭГ ЗОРЧИХГҮЙ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Маргааш буюу есдүгээр сарын зургаанаас Эрдэнэтээс Улаанбаатар, Улаанбаатараас Эрдэнэтийн чиглэлд нэмэлтээр явж байсан галт тэрэг зорчихгүй болсоныг Улаанбаатар төмөр замын Эрдэнэт өртөөнөөс мэдэгдэж байна.

Улаанбаатар-Дархан-Уул аймгийн авто замыг засч байгаатай холбоотойгоор галт тэргээр зорчих иргэдийн тоо нэмэгдсэн тул тус байгууллага наймдугаар сарын 10-аас Улаанбаатар-Эрдэнэийн  чиглэлд мягмар, пүрэв, бямба гаригт 21:40 цаг, Эрдэнэтээс-Улаанбаатарын чиглэлд лхагва, баасан, ням гаригт 21:15 цагт нэмэлт галт тэрэг гаргаж зорчигчдыг тээвэрлэж байсан юм.

Есдүгээр сар гарсаар зорчигчийн урсгалын хэмжээ эрс буурч 311 дүгээр галт тэрэгний дүүргэлт 80-85 хувь, 975 дугаар галт тэрэгний дүүргэлт 65 хувьтай байгаа тул энэ сарын зургаанаас нэмэлт галт тэргийг аялуулахгүй болжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.