Солонгос хэл дээрх 314 ном сурагчдын гар дээр ирлээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1

Эрдэнэт хотын бодлого хөгжил судалгааны хүрээлэнгээс тасралтгүй хэрэгжиж буй боловсролын ажлуудын нэг бол оюун ухаан тэлэх номын хандивын ажил юм. Өнгөрсөн хавар БНСУ-ын Сөүл хотын дарга Паг Вонсүн Солонгос хэл сурахад хамгийн их түлхэц өгдөг уран зохиолын 220 нэр төрлийн 314 ширхэг номыг Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн V сургуульд хандивлаж энэ хичээлийн жилийн эхэнд ийнхүү сурагчдын гар дээр ирлээ. Монгол хүүхэд залуучуудын дунд хамгийн эрэлттэй гадаад хэлний нэг нь Солонгос хэл болоод байгаа энэ үед солонгос хэл дээрхи ном зохиол унших нь гадаад орны хөгжил дэвшлээс суралцах төдийгүй аливаа хэлийг төгс эзэмших гарц боломжийг нээдэг. Тиймээс тэдний сурах, хүсэл тэмүүлэлд урам зориг өгөх томоохон алхмын нэг нь өнөөдөр номыг хүлээлгэн өгсөн явдал болж байна. Өмнө нь Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилгаар “Бумбардай” хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудаар 2000 ном хандивлах ажлын хүрээнд Бүрэнбүст багийн V сургуулийн Солонгос хэлний тэнхимд зочилж байсан юм. V сургуулийн удирдлагууд солонгос хэл сурахад дэмжлэг өгдөг, хүүхдүүдийн хэл сурах эрмэлзлэлийг төрүүлдэг уран зохиолын ном дутмаг байгаагаа дурьдаж тухайн үед Бат-Өлзийн Бат-эрдэнэ БНСУ-ын холбогдох байгууллагатай холбон,өнөөдөр ийнхүү биеллээ оллоо. Тус сургуулийн номын фондны ихэнхи хувийг сурах бичиг зонхилдог байсан бол энэ удаад Солонгос хэл дээрх уран зохиолын 314 ширхэг номоор баяжигдан сурагчдын гарт очлоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.