“Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай авто ослоор амиа алджээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Өчигдөр орой 19.00 цагийн үед Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн ослын улмаас “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай амь насаа алджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, талийгаач өөрөө машин бариагүй, зорчигч хэлбэрээр сууж явсан ЛАНД 200 маркийн автомашин нь зам дээр явж байсан хоёр тэмээ мөргөснөөс ийн осолдсон аж.

Тодруулбал, Тус автомашинд гурван хүн сууж явсны нэг нь газар дээрээ нас барж, хоёр нь эмнэлэгт хүргэгджээ.

Чадварлаг дуучин бас гайхалтай ая зохиогч гэдгээрээ олонд танигдаж, үзэгч, сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн мундаг дуучныхаа ар гэр, найз нөхөд болон хамтран ажиллагсдад гүн эмгэнэл илэрхийлье!

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөвхөн өчигдөр л гэхэд зам тээврийн ослын улмаас нийт гурван хүн амь насаа алдсан байна. Иймд иргэдийг орон нутгийн замд явахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж байж гарах, хурд хэтрүүлэхгүй байх, ядарсан нойрмоглосон үедээ жолоо барихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

www.zaluu.com

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.