ЭМГЭНЭЛ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан, Гурван бүдүүн хамтлагийн дуучин, Эрдэнэт Хотын Нутгийн Зөвлөлийн Тэргүүлэгч гишүүн А.Мөнгөншагай зуурдаар таалал төгсөж гэр бүл, хамт олон, эрхэм найз нөхөд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Соёл урлагийн салбарт өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж гайхалтай хоолой, авьяас билгээрээ үзэгч сонсогчдынхоо хайр хүндлэлийг хүлээж, сонорыг мялааж байсан эрхэм найзыгаа бид бүхэн үеийн үед дурсан санах болно. Эрдэнэт хотынхоо хөгжил цэцэглэлтэнд гар бие оролцож, олон ажлыг халуун дотноор дэмжин хамтран ажиллаж, уран бүтээлээ хүргэж байсан таны хөдөлмөрч, бүтээлч, хүнлэг энэрэнгүй сэтгэл, нөхөрсөг занг бид мартахгүй.

Эрхэм найз, авьяаслаг уран бүтээлчийнхээ гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

Улаанбаатар хот дахь Орхон аймаг, Эрдэнэт хотын нутгийн зөвлөл ТББ 

 Эрдэнэтийн хүү ТББ

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.