Хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурах тул ард иргэдэд сэрэмжлүүлж байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарах тухай мэдээллийг ус цаг уур, орчны шинжилгээний албанаас мэдээлж байна. Эрдэнэт үйлдвэрийн гал унтраах ангиас дараах сэрэмжлүүлэг мэдээллийг нийт иргэд, байгууллага аж ахуйн нэгжүүдэд хүргэлээ.

2017 оны 01 дүгээр сарын 16,17 ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, их хэмжээний цас орж, салхи 12-14 м/с хүртэл ширүүсэн цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах тухай мэдээ цаг уур орчны шинжилгээний албанаас мэдээлж байна. Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулга, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах шаардлагатай байгаа юм байна.
Цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй тул холбогдох мэргэжлийн байгууллагууд хүч хэрэгслийг тодотгон бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг анхаарууллаа. Мөн хүчтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хязгаарлалт хийдэг тул Онцгой байдлын ерөнхий газартай холбогдож холбогдож мэдээлэл авахыг зөвлөж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.