Б.Баасансүрэн: Миний гол баримталдаг зарчим бол хүнтэй эвтэй байх

19
Like
Like Love Haha Wow Sad Angry

 

Орхон аймгийн Баян-өндөр сумын бүрэн эрхийн 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр ИТХ-ын даргаар сонгогдсон Б.Баасансүрэнтэй цаг үеийн ажил, хурлын байгууллагын  бодлого шийдвэрийн асуудлаар нээлттэй ярилцлаа.Тэрбээр өмнө нь Баянцагаан багийн зохион байгуулагчаас эхлэн Засаг даргаар  ажиллаж байсан Төрийн албаны анхан шатны нэгжээс эхлэн ажиллан иргэдийн аж амьдрал ахуйг мэддэг байсан нь энэ албан тушаалд очиход нь ихээхэн түлхэц болсон бололтой. Түүнтэй ярилцахад ажлаа мэддэг, энгийн  хүний амнаас гардаг яриа, нэгээхэн ч сул үг хэрэглэдэггүй нь олон жилийн төрийн байгууллагад ажилласаны үр дүн боловсролынх нь түвшин гэлтэй анзаарагдлаа.Энгүүн хүний энгийн яриаг хүргэж байна.

Сур: Хурлын даргаар сонгогдон ажиллаж байгаа танд ажлын амжилт хүсье. Хэдийнээс энэ ажлыг авч ажиллав, хурал тэргүүлэгчдийн хуралдаан хэдэн удаа хуралдсан бэ?

Баян-өндөр сумын ИТХ-ын бүрэн эрхийн хугацаа 2016 оны 12-р сарын 28-ны өдрөөс хэрэгжиж эхлэн энэ өдрөөс ажлаа аван ажиллаж байна. Түүнээс хойш хурлын хуралдааныг 3 удаа хуралдуулж, гол ажлууд болох 2017онд хийгдэх ажлуудаа батлан төлөвлөгөө төсөв батлан ажиллалаа.2017 оны ОНХС-гаар хийгдэх ажлын  жагсаалт батлах, ИТХ-ын бүлгэм хороод батлагдаад хурлын байгууллагын ажил ном журмын дагуу явж ирлээ. Баян-Өндөр сумынхаа ажлын чиг үүргийг тодорхойлох бүтэц ,орон тоо батлах гээд он дуусаж байхад ажил авсан болохоор оны эхнээс батлагдаад явдаг нь онцлог байсан. Одоо тэгээд 4 дэхь хуралдаанаа 01-р сарын 27- ний өдөр хуралдуулан Баян –Өндөр сумын ИТХ-ын барьж ажиллах төлөвлөгөөгөө батлахаар ажиллаж байна

Сур:Төрийн байгууллагад хэдэн жил ажиллаад энэ албан тушаалд очсон бэ? Баянцагаан багийн засаг даргаар ажиллаж байхад хамтран мэдээлэл бэлтгэж байсан санагдлаа.

Би төрийн байгууллагад 8 жил ажилласан. Анх Баянцагаан багт 2008 онд багийн зохион байгуулагчаар ажилд орж тэгээд 2013 оноос багийн засаг даргаар сонгогдон ажиллаж байгаад энэ ажил дээр ирсэн. Би өөрөө багийн анхан шатанд ажиллаж байлаа.Манай сум бол ихээхэн онцлогтой 21 баг байна. Хөдөөгийн сумтай бодлогын хувьд ч нийгэм эдийн засгийн хувьд ч харьцуулалтгүй Монголын хамгийн том сум. Баянцагаан багийн хувьд гэхэд 1500 өрх 5000-6000 хүн амтай байна ш дээ.Баг гэдэг бол өөрөө Баян-Өндөр сум маань юм. Тийм болохоор баг дээр юу тулгамддаг иргэдэд юу хэрэгтэй байдагыг энэ  баг дээр ажилласан хэдэн жилийн хугацаанд мэдэрсэн, мэднэ гэж хэлж болно / инээв/

Сур: Та багийн ажлыг мэднэ гэлээ. Бодлого шийдвэр гаргаж ажиллах энэ хурлын ажил дээр юуг нэн тэргүүнд шийдвэрлье гэж харж байна вэ? Амьдрал дээр нийцүүлж  хэлвэл:

Баян-Өндөр сумын  нийт багийн  хэмжээнд ажилгүйдэл их байна. Энэ асуудал жилийн жилд амьдралд байсаар ирсэн асуудал энэ 2017 онд сумаас хийгдэх тэр хөрөнгө оруулалтын ажлууд үерийн далан хийх ,бусад бүтээн байгуулалтын ажил дээр олон нийтийн оролцоотой иргэдээ татан оролцуулж тэр бүлгэм гэдгийг байгуулаад хийж болох юм гэж харж байгаа. Энэ онд  Баян-Өндөр суманд 1,7 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан.

Сур: Хурлын бодлого шийдвэр зангидаж ажиллаж байгаа хүний хувьд энэ халаа сэлгээний асуудал саяхан хэсгийн ахлагч нарын дуулиан шуугианы хувьд ямар байр суурьтай хүлээж авсан бэ?

Би өөрөө багийн засаг даргаар ажиллаж байхдаа миний гол барьдаг зүйл бол хүнтэй эвтэй байх, МАН-ын харъяатай багийн дарга байсан болохоор миний дор АН-ын 4-5 хүн ажиллаад болж л байсан. Ер нь аливаа ажил явуулахад хүний зан, харилцааны авъяас л шаарддаг ш дээ. Тэр хүмүүсийн учрыг олоод ажилд нь чиглүүлж ажилласаны үр дүнд өөрийн ажиллаж байсан багийн иргэддээ хүлээн зөвшөөрөгдөж чадсан. Энэ халаа сэлгээ бол надад хамааралгүй.Бодлогын байгууллагын хувьд харахад энэ ажлыг ийм газар авахуулаад байх шаардлагагүй ном дүрмийнх нь дагуу гэрээгээр бол гэрээг нь дуусгавар болгоод ажиллах сонирхолтой бол ажиллуулах байсан нь зүйтэй байсан юм. Шалгалт шүүлэг аваад тэр хүмүүст ажилдаа ажиллах юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлэх хэрэггүй байсан болов уу л гэж бодсон.

Сур: Саяханы хуралдаан дээр батлагдсан студи байгуулах 30 сая төгрөг нэлээд хэл ам таталсан. Хууль дээрээ хориглосон зүйл яагаад баталчихсан юм бэ?  

Аливаа зүйлд алдаа оноо байдаг дахин ингэж алдаж болохгүй юм байна гэдэг ойлголт байх хэрэгтэй гэж би боддог юм. Тодорхой зүйл дээр засаг дарга С. Ганцогттой ярилцсан. Энэ студи гэдгийг байлгах ёстой ч юм уу, үгүй ч юмуу шаардлагатай ч юм уу гэж. Нэг баг  дээр тэр 30 сая төгрөгөөрөө хөрөнгө оруулалтын ажил хийе л дээ. Заавал хүмүүсийн дургүйцэлийг хүргэсэн ийм ажил хэрэггүй гэж үзэл бодлоо илэрхийлсэн. Алслагдсан тулгамдсан багуудад ажил болж хүргэхээр болсон гэж ойлгож болно. Эргээд Тэргүүлэгчдийн хурлаар яригдаад дараагийн хурал дээр өөр ажил болохоор болж байгаа. Энэ бол студи байгуулж  угаасаа болохгүй л дээ. Надад тайлбарлахдаа тоног төхөөрөмж аваад  ажлын мэдээ, тайлангаа хийдэг байя гэж л танилцуулсан. Нэгэнт нийгэм ийм байр суурьтай байхад шудрага ажиллах л байр суурь надад байдаг юм.

Сур: Ярилцсанд баярлалаа

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

19 Олон сэтгэгдэлтэй

  1. Баяр хүргэе. Сайн хүн олж ярилцлжээ. Өшөө илүү сайхан зүйлүүд яриулах байж дээ. Баасансүрэн даргадаа ажлын өндөр амжилт хүсч, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

  2. Б.Баасансүрэн: Миний гол баримталдаг зарчим бол хүнтэй эвтэй байх | ETZONE – Эрдэнэтийн мэдээ мэдээлэл
    gmgctbjefi [Link deleted]
    [url=[Link deleted]
    <a href="[Link deleted]

  3. Б.Баасансүрэн: Миний гол баримталдаг зарчим бол хүнтэй эвтэй байх | ETZONE – Эрдэнэтийн мэдээ мэдээлэл
    <a href="[Link deleted]
    [url=[Link deleted]
    sbwdeesjl [Link deleted]

  4. Б.Баасансүрэн: Миний гол баримталдаг зарчим бол хүнтэй эвтэй байх | ETZONE – Эрдэнэтийн мэдээ мэдээлэл
    <a href="[Link deleted]
    bejroomrx [Link deleted]
    [url=[Link deleted]

  5. Б.Баасансүрэн: Миний гол баримталдаг зарчим бол хүнтэй эвтэй байх | ETZONE – Эрдэнэтийн мэдээ мэдээлэл
    <a href="[Link deleted]
    [url=[Link deleted]
    rmwnrilmpc [Link deleted]

  6. Б.Баасансүрэн: Миний гол баримталдаг зарчим бол хүнтэй эвтэй байх | ETZONE – Эрдэнэтийн мэдээ мэдээлэл
    <a href="[Link deleted]
    [url=[Link deleted]
    htytodhllv [Link deleted]

Сэтгэгдэл үлдээх