“Эрдэнэт үйлдвэр”-т тогтоосон онцгой дэглэмийг зургаан сараар сунгалаа

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

 

УИХ-ын ээлжит бус чуулганаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгахаар боллоо.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар   Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэн дэмжсэн юм.

Учир нь Онцгой дэглэмийн хугацаанд үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг ханган төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулж, санхүүгийн иж бүрэн шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгах, хууль зөрчсөн ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэлтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд хууль зөрчсөн асуудлыг шийдвэрлэхэд хугацаа шаардлагтай байгаа гэж байв.

www.gogo.mn

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.