Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны 103 жилийн ой тохиож байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Монгол улсын Засгийн газрын есдүгээр сарын 21-ний өдрийн 94-р тогтоолоор Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны нэрэмжит болгосон билээ. XX зууны манлай их бүтээн байгуулалт болсон Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг барьж байгуулах түүхэн шийдвэрийг гаргахад гарамгай гавьяа байгуулсан эрхэм хүнээ уурхайчин хамт олон хүндэтгэж түүний төрсөн өдрөөр нь, хөшөөнд нь цэцэг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Эрдэнэт үйлдвэрийн газрын Ерөнхий захиргааны хоёрдугаар байрны урд байрлах Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын удирдлагууд, үйлдвэрийн анхдагчид, Орхон аймгийн ард иргэд ирж хүндэтгэл үзүүллээ. Монголын ард түмний хайрт удирдагч Ю.Цэдэнбал агсан нь Монголын түүхэнд хамгийн олон жил буюу сангийн сайдаас эхлэн 44 жил төрийн жолоог барилцсан хүн гэдгийг бид мартах учиргүй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.