ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ- 2 ЭХЭЛЛЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Өнгөрсөн 5 дугаар сард Бат-Өлзийн Бат-Эрдэнийн дэмжлэгтэйгээр, “Соло сейф” компанитай хамтран “Жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадваржуулах” төслийн уралдаан зарлаж шилдэг 14 төсөл шалгарч гарааны санхүүжилтээ авсан юм. Тэгвэл энэ удаад “Жижиглэн худалдаа эрхлэгчдийг дэмжих” -ээр уг төсөл 2 дахь удаагаа үргэлжлэх гэж байна.

Ажлын байрны хомстолтой үед өрх гэрээр бичил бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүс, тэр дундаа эмэгтэйчүүд их байдаг. Сүүлийн үед өөрийн нэрийн брэнд гаргах, шинэ санаа хөгжүүлэх, гэрийн эзэгтэй рүү чиглэсэн гэр үйлчилгээ нэвтрүүлэх, интернет худалдаа хийх гээд хүүхдээ хараад гэртээ суухдаа ч орлоготой байж болдгийг үлгэрлэсэн олон эмэгтэйг бид мэднэ. Гагцхүү хэрэгжүүлэх зориггүй, эсвэл санхүүжилт байхгүйгээс болж зүгээр л цаасан дээр үлдэх тохиолдлууд олон.

Бодолд эргэлдэж, дэвтэрт хадгалагдах бизнесээ  бусадтай хуваалцаж, нэг өрх, нэг хүнийг ажилтай болгох зорилгыг нь дэмжин  “Жижиглэн худалдаа эрхлэгчдийг дэмжих төсөл – 2-т та бүхнийг урьж байна.

Өөрт байгаа шинэ санаа, шилдэг төслийг бидэнд ирүүлээрэй. Мөрөөдлөө бодит болгоё.

 

БАТ-ӨЛЗИЙН БАТ-ЭРДЭНИЙН САНААЧЛАГААР                                                   “ГЭРЭЛТЭЙ ЭРДЭНЭТ”

ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ,

ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ – 2

 

НЭГ. ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, жижиг дунд болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, жижиглэн худалдаа эрхлэгчдийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, бизнесийг эхлүүлэх, хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хийхэд чиглэнэ.

ХОЁР. ТӨСЛИЙН  ЗОРИЛТ:

Ажлын байрны хомсдолтой үед өрх гэрээр бичил бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, Эрдэнэт хотын брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гарааны бизнес эрхлэх сонирхол бүхий худалдаа эрхлэгчдийг дэмжих, өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулах, ажилгүйдлийн түвшинг бууруулах, ажлын байраар хангах.

ГУРАВ. ТӨСЛИЙН ХУГАЦАА:              

2019.09.16 – 2019.10.06

ДӨРӨВ. ТӨСЛИЙН ЭХЛЭЛ, ШАЛГАРУУЛАЛТ: 2019.09.16 – 2019.10.06

  • Төсөл хэрхэн бичих талаар зөвлөгөө, мэдээлэл олгох уулзалтанд хамруулах
  • Төслийн материал хүлээн авах
  • Төсөлтэй танилцах
  • Шилдэг 20 төслийг шалгаруулах

ТАВ. ТӨСЛИЙН ХАМРАХ ХҮРЭЭ

  • Орхон аймгийн харьяат байх
  • Жижиглэн худалдаа эрхэлдэг байх
  • Гарааны бизнес эрхлэх хүсэлтэй
  • Гэр хорооллын багт оршин суудаг бол давуу тал болно.

ЗУРГАА. ТӨСӨЛД ХАМРАГДАХ ШААРДЛАГА

  1. Төсөл нь бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, бизнесийн цар хүрээ, судалгаа шинжилгээ, хэрэгжүүлэх хугацааны (богино, дунд, урт) календарчилсан төлөвлөгөө, бизнес төлөвлөгөөний стандарт бүтэц, бүрэлдэхүүнийг тусгасан бүтээгдэхүүний загвар гаргасан байх
  2. Ажлын байр нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг дэмжсэн байх
  3. Төслийн уралдаанаар дамжуулан бизнесээ өргөжүүлэх хүсэл, чармайлттай, бүтээлч байх
  4. Шийдэх гэж байгаа асуудал, бизнес санааныхаа талаар сайн ойлголт мэдээлэлтэй байх
  5. Шинэ, уламжлалт бус, өвөрмөц санаа гаргасан байх

ДОЛОО. Төсөл боловсруулахад тавигдах техникийн шаардлага:

  • MS Word болон PDF file-аар байх шаардлагатай
  • Үсгийн фонт “Arial” Үсгийн хэмжээ “12”
  • Мөр хоорондын зай “1.5”
  • Margin “Normal”
  • Хуудасны тоо: 10-20 хуудас

НАЙМ. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

“Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” ТББ

ЕС. ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

  • Сонгон шалгаруулалтыг 2019 оны 10 сарын 06 өдөр хийнэ.

Төслийн дэлгэрэнгүй мэдээллийг www.baterdene.mn/tusul сайтаас авна.

 

     “Гэрэлтэй Эрдэнэт”  хөтөлбөр үргэлжилж байна

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.