ИРГЭД WWW.CSC.GOV.MN САЙТАД ХАНДАН ЦАХИМААР БҮРТГҮҮЛНЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн Төрийн албаны шинэчлэсэн хууль хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулийн хүрээнд анх удаа Төрийн албаны ерөнхий шалгалтыг ирэх сард авна. Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцох иргэдийн бүртгэлийг нэг сарын хугацаатай буюу 10-р сарын нэгнээс 30-ныг дуустал WWW.CSC.GOV.MN сайтаар явуулна.

Иргэд цахимаар бүртгүүлэхдээ бичиг баримтын дугаар, тод байдалд анхаарч скайнердаж оруулах, диплом, мэргэжлийн зэргийн үнэмлэх зэргийг нэг PDF файл болгон оруулах, бүртгэлийн хурамжийн төлбөрийг QR код уншуулан интернет банк ашиглан төлөх, одоо ашиглаж байгаа И-мэйл хаягаар бүртгэл хийх зэргийг анхаарах шаардлагатайг мэдэгдлээ.

Уг шалгалт нь гурван хэсгээс бүрдэх бөгөөд тус бүр босго оноотой. Нийт 65 оноос дээш авсан иргэд төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэж нөөцөд бүртгүүлэх юм. Энэ удаагийн шалгалт нь төрийн албаны нөөцийг бүрдүүлэх зорилготой. Шалгалтад тэнцсэн иргэд 3 жилийн хугацаанд нөөцөд бүртгүүлж, дараагийн мэргэжлийн ажлын орон тоо зарлагдах үед хоёр дахь удаагийн шалгалтыг өгөх юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.