БУЛГАН АЙМГИЙН БУГАТ СУМЫН ИРГЭН БООМ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛООР БОЭТ-Д ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Энэ сарын нэгний өдөр БОЭТ-д боом өвчний халдвар авсан байж болзошгүй нэг иргэн хэвтэн эмчлүүлсэн байна. Тэрээр Булган аймгийн Бугат сумын Хүрэншанд гэдэг газарт амьдардаг. Өнөөдрийн байдлаар Булган аймгийн Засаг даргын захирамж гарч тухайн бүс нутагт хязгаарлалтын дэглэм тогтоогоод байна. Булган аймгийн Бугат сум нь манай аймагтай хөрш зэргэлдээ оршдог. Иймд аймгийн зүгээс яаралтай арга хэмжээг авч ажиллаж байгаа тухай мэдээллийг өглөө.

Боом өвчин малаас хүнд халдварладаг. Өвчилсөн мал өндөр хэмтэй халуурах, хоол унднаас гарч эхлээд цочирдсон байдалтай байгаад удалгүй үлбийж, номойрно, амьсгалах нь хүндэрнэ, ам, хамраас хөөс гарна, хөдөлгөөн нь эвсэлгүй болж татаж унана, чичирч татеалзана, шүдээ хавирна, маш түргэн сульдаж, улмаар үхдэг байна. Биеийн зарим хэсэгт толгой, багалзуур, хүзүү, цээж, гэдэс хавьд хаван үүсдэг байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.