“ЭРДЭНЭТ-УС, ДТС” ОНӨХК ДУЛААН, ХАЛУУН УС ТАСАЛДСАН ХОНОГИЙН ТӨЛБӨРИЙГ ХАСАЛТ ХИЙЖЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

 “Эрдэнэт-Ус, ДТС” ОНӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 9-р сарын 24-ний өдрийн тушаалаар зарим хороолол, орон сууцны байр, аж нэгжийн халаалт, халуун усны төлбөрийг хасахаар болжээ. Тодруулбал, 9-р сарын 15-наас эхлэн орон сууцны байрнуудын халаалтыг өгч эхэлдэг. Гэсэн ч усны даралт, шугамны гэмтэл, засварын үйччилгээнээс шалтгаалан 3-5 хоногийн хугацаа алдаж халаалт өгсөн. Иймд дээрх өдрүүдийн халаалтын төлбөрийг хасаж тооцох тухай тушаал гарсан байна. Ингэснээр 4800 гаруй өрхийн дулааны төлбөрт 16.4 сая төгрөгийн хасалт, хэрэгцээт халуун усны төлбөрөөс 352.336 төгрөг, дулааны суурь үнийн төлбөрөөс 423.500 төгрөг, аж ахуйн нэгжийн халаалтын төлбөрөөс 865.665 төгрөгийг хассанаар нийт 18 сая төгрөгийн хасалтыг хийхээр болсон байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.