ИРГЭД 158989 ДУГААРТ РЕГИСТЕРИЙН ДУГААРАА ЯВУУЛАН ЭЗЭМШИЖ БУЙ ХУВЬЦААНЫХАА ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ АВАХ БОЛОМЖТОЙ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Санхүүгийн зохицуулах хорооноос иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх,  1072 хувьцаа, үнэт цаас, мөнгө угаах гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ зэрэг олон талт мэдлэг мэдээллийг өгөх үүднээс санхүүгийн өдөрлөгийг аймаг бүрт зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгт даатгал, банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоодын төлөөллөөс гадна иргэд оролцож мэдээ мэдээлэл авлаа.

Иргэд 1072 хувьцаа олгож эхэлснээс хойш хувьцааны талаарх ихэд сонирхох болсон. Гэвч хаана ямар байгууллагад хандах, хувьцаа эзэмшиж байгаа эсэхээ хэрхэн шалгахаа төдийлөн мэддэггүй. Хамгийн энгийн  арга нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дэргэдэх 158989 дугаарын утсанд регистерийнхээ дугаарыг явуулснаар 1 минутын дотор өөрийн эзэмшиж буй хувьцааныхаа тоог мэдэх боломжтой гэдгийг хэллээ.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь Улсын бүртгэлийн Ерөнхий газартай хамтран ажилладаг бөгөөд сар бүр мэдээллийг шинэчлэн оруулдаг байна. Ингэснээр регистерийн дугаар, овог, нэр солиулсан зэргээс үүдэн иргэдийн мэдээлэл орхигдох боломжгүй гэдгийг мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.