ДОЛОО ХОНОГИЙН ХУГАЦААНД БҮХ ТОГЛООМЫН ТАЛБАЙД ШАЛГАЛТ ХИЙНЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Өнгөрсөн баасан гаригт 1-18, 26 дугаар байрны дунд байрлах тоглоомын талбайд хүүхэд бэртсэн асуудал гарсан. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Д.Батулт, Засаг даргын орлогч С.Батжаргал, Хот байгуулалт, барилга захиалгчийн албаны дарга Б.Мөнхдалай нар энэ сарын 5-нд 1-18, 26 дугаар байрны дунд байрлах тоглоомын талбайд очиж танилцлаа. Хүүхэд бэртсэн савлуур тоглоомыг гүйцэтгэгч байгууллага нь өмнөх өдөр нь буулгажээ. Цаашид дахин ийм байдал гаргахгүйн тулд энэ сарын 7-ноос эхлэн долоо хоногийн хугацаатай нийт тоглоомын талбайг шалгах үүрэг даалгаврыг аймгийн Засаг дарга өглөө.
Уг тоглоомын талбайг өнгөрсөн онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ноён тооромт” ХХК гүйцэтгэсэн. Тухайн хүүхэд бэртсэн савлуурыг хоёр долоо хоногийн өмнө нэмж суурилуулсан гэдгийг оршин суугчид мэдээлж байна. Гүйцэтгэгч компани нь гурван жилийн хугацаанд тоглоомын талбайн арчлалт хамгаалалтыг хариуцан ажилладаг. Үүний дараагаар Хот тохижуулах газар хариуцан ажилладаг.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.