НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙНХЭН БҮСЧИЛСЭН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл хэрэгжидэг. Энэхүү төслийн хүрээнд бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулж байна. Манай аймагт дөрвөн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнуудыг хамруулсан сургалт болж байна. Уг сургалтад Булган, Хөвсгөл, Архангай болон манай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 200 орчим ажилтан хамрагдаж байна. Энэ удаагийн сургалтаар Нийгмийн даатгалын тухай багц хууль, түүний шинэчлэлийн тухай, хэрэгжүүлэхэд юуг хэрхэн анхаарах зэрэг мэдээ мэдээллийг өгч байгаа юм. Түүнээс гадна энэ салбарт ажиллаж байгаа хүний нөөцийн бодлогыг сайжруулахад энэхүү сургалт чиглэж байна. Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс гучин хүний бүрэлдэхүүнтэй уг сургалтад оролцож байна. Хэдий өдөр тутамд гүйцэтгэдэг ажил ч шинэ мэдлэг өгсөн үр дүнтэй сургалт болж байгааг тэд ярьж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.