БАТ-ӨЛЗИЙН БАТ-ЭРДЭНИЙН САНААЧИЛГААР 1000 МОД ТАРЬЦГААЯ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Хүн элсэн цөлд ой модыг ургуулж, хангай газрыг бүтээж, эсвэл хангай газрын модыг нь тайрч амьтан, ургамлыг нь мөхөлд хүргэж чадсан олон жишээг мэднэ. Өөрөөр хэлбэл хүн, байгаль экологийг сүйтгэж, эсвэл бүтээж чаддагыг өнгөрсөн, одоо үе харууллаа. Харин, ирээдүйд ийм зүйл болгохгүйн төлөө өнөөдрөөс үйлдэл бүрээ цэгнэж, сайхан ирээдүйг бүтээцгээе.

Эрдэнэт хот, ногоон хот болон сүндэрлэж хүн, амьтан, ургамал амьдрах хамгийн таатай, төгс хотыг бид бүтээж чадна. Нэг мод, нэг үг, нэг үйлдлээс бидний хүсч, мөрөөдөөд байгаа Австрали, Швецари, Канад шиг сайхан хотыг бий болгож чадна. Өөрт байгаа үнэт зүйлээ улам тордож арчилж чадвал хүний сайхан зүйлд дурлаж биш өөрийнхөө сайхан хотод аз жаргалтай амьдрах боломжийг үр хүүхэддээ өвлүүлэх юм. Тиймээс “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-ийн тэргүүн БАТ-ӨЛЗИЙН БАТ-ЭРДЭНИЙН санаачилгаар Орхон аймгийн “Монголын ёс заншлын цогцолбор”-т Үндэсний мод тарих өдөр буюу 10 сарын 12-ны өдөр  1000 мод тарих уриалгыг гарган хэрэгжүүлэхээр боллоо. Энэ аянд Солосэйф ХХК, Орхон аймгийн хоккейн холбоо, Х бүүст, “Эрдэнэт Сайхан бүсгүйн” гурпп, Золотой руно ХХК, Бид зорилготой ТББ-ийн хамт олон нэгдэж 1000 мод тарьж ургуулах юм.            Модны үр суулгахаас илүү түүнийг арчилж, тордох нь хамгийн чухал.  Тиймээс суулгасан модоо байнгын арчилж сүрлэг ойг хамтдаа бүтээх зорилго тавин ажиллаж эхэллээ.

Аянд нэгдэхийг хүссэн хүн бүрт нээлттэй. Эрдэнэт хотоо НОГООН  ХОТ болгохын төлөө хамтдаа зүтгэцгээе.

 

“ГЭРЭЛТЭЙ ЭРДЭНЭТ” хөтөлбөр “НОГООН ХОТ” төслийг эхлүүллээ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.