ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХАЛААЛТЫГ БҮРЭН ЖИГДРҮҮЛНЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Орон сууцны байрнуудаас 6-14, 15 дугаар байрны халаалт олгогдоогүй байсанг гэмтэлийг нь засварлаж дулааныг хэвийн өгч эхэлжээ. Цагаанчулуут багийн 26 дугаар цэцэрлэгийн халаалтыг өнгөрсөн долоо хоногоос өгсөн байна. Мөн Наран багийн сургууль, цэцэрлэг, Нэг цонхны үйлчилгээ болон тухайн хэсгийн албан байгууллагын халаалтыг өгөөд байна. Харин Их залуу багийн сургууль, цэцэрлэгийн халаалтыг хараахан өгч эхлээгүй байна. Энэ нь “Сокол” ХХК-ийн гүйцэтгэж буй шугамын ажилтай холбоотой гэнэ. Энэ долоо хоногтоо орон сууцны байр, албан байгууллагын халаалтыг бүрэн өгч, жигдрүүлнэ гэдгийг мэдэгдлээ. Аравдугаар сарын нэгнээс эхлэн “Эрдэнэт” дулааны цахилгаан станц нэг зуухыг нэмж галалснаар 3 зуух, 2 турбины горимоор ажиллаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.