ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ ДЭЭД СУРГУУЛЬ ХӨДӨЛМӨР, ЭРҮҮЛ АХУЙН БАКАЛАВР, МАГИСТРЫН СУРГАЛТЫГ ОРОН НУТАГТ ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль аймгийн Үйлдвэрчний эвлэл холбоо, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран Орхон аймагт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бакалавр болон магистрын сургалтыг явуулж эхэллээ.  Нэг ангид 20 гаруй оюутан суралцаж байна. Хичээлийг танхимын болон зайн сургалтыг хослуулан явуулна. Ийнхүү зайн сургалтыг нэвтрүүлснээр оюутнуудын хувьд ажлаа хийнгээ суралцах боломж бүрдэж байна.

Энэхүү бакалавр болон магистрын сургалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 20 гаруй ажилтан хамрагдаж байна. Тэдний сурах боломжийг хангах үүднээс тав хоногийн цалинтай чөлөө олгож байгаа гэдгийг мэдэгдлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.