ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД НЭН ШААРДЛАГАТАЙ ТУСГАЙ ХЭРЭГСЛҮҮДИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн Бат-Өлзийн Бат-эрдэнийн санаачлагаар Эрдэнэт хотын хөгжил дэвшил, нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн олон ажлууд өнгөрсөн 3 жилийн хугацаанд идэвхитэй хийгдэж байгаа. Өнөөдөр тус хүрээлэнгийн тэргүүн “ББ” номын зохиолч Б.Бат-эрдэнэ Орхон аймагт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй 4500 гаруй иргэдийн 25 насанд хүрсэн иргэн, 5 хүүхдэд тэргэнцэр, өрхийн эрүүл мэндийн 5 төв, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Найдвар”, “Итгэлийн мод” ТББ-ын “Сорхугтани” хүүхэд хөгжлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоонд автомат даралтын аппаратыг хандивлалаа.

Хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээт иргэдэд тусгай хэрэгслүүдийн нэг болох тэргэнцэр,  биеийн зовиур үзэх даралтын аппарат зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ асуудлыг шийдэж өгсөнд аймгийн иргэд талархалтай байна. Харин Орхон аймгийн нийгмийн асуудлыг хариуцаж ажилладаг Засаг даргын орлогч А.Түвшинжаргалаас энэ чиглэлийн бодлогын ажил дээр хэрхэн ажиллаж байгаа талаар ч бас мэдээлэл авлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.