Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй сургалтыг зохион байгууллаа

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Монголын Сайтын холбооноос Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, ХУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран “Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй” сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Монголын Сайтын холбоо 10 жилийн ойгоо тохиолдуулан сэтгүүлч, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнууд руу чиглэсэн цуврал сургалтуудыг зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн сургалтад 60 гаруй хүн хамрагдсаны дийлэнх нь МУИС, ХУИС-ийн оюутан байлаа.
МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш Д.Идэржаргал “Сэтгүүлч ба мэргэжлийн ёс зүйн өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьсан. Тэрээр мэдээллийн сайтын сэтгүүлчдийн шууд дамжуулалтын үеэрээ гаргаж байгаа ёс зүйн болон мэргэжлийн алдаанд хийсэн дүн шинжилгээгээ танилцуулсан нь ололт байв. Зөрчлийн хууль ба сэтгүүлч сэдвээр МСНЭ-ийн өмгөөлөгч Г.Балжмаа мэдээлэл өгсөн. Тэрээр МСНЭ-ээс сэтгүүлчдэд эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, үйлчилгээ өгч байгааг онцлоод мэдээлэл цуглуулах, боловсруулахдаа өөрийгөө хэрхэн хамгаалах, мэдээллээ хэрхэн баталгаажуулах талаар илтгэсэн нь олзуурхмаар байв.
Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим: Хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн ур чадварыг хэрхэн төлөвшүүлэх вэ сэдвийг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Чимэддондог барууны сэтгүүл зүйн практик дээр жишээлэн тайлбарласан. Өнөөдрийн сургалтын төгсгөлд Ёс зүйн түгээмэл алдаа, ХМЗ-ийн шийдвэрүүд, Үр нөлөө сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлэгт Монголын Сайтын холбооны Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэг, МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа, ХМЗ-ийн ССС-ийн хорооны гишүүн Э.Энэрэл нар оролцож, сэтгүүл зүйд анхаарах ёстой асуудлуудыг бодит жишээн дээр тайлбарласан.
Монголын Сайтын холбоо нь ирэх арваннэгдүгээр сард Хүний эрхийн үндэсний комисс, Жендерийн тэгш байдлын үндэсний хороотой хамтран хүний эрхийн чиглэлээр сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Сургалтад хамрагдсан сэтгүүлч, оюутнуудад батламж олгож байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.