“Иргэн төвтэй Төрийн үйлчилгээ” өдөрлөгт 48 байгууллага оролцож байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Монгол улсын ЗГ-аас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Орхон аймагт үйл ажиллагаа явуулж бүхий л төрийн байгууллагуудын ажил үйлсийг сурталчлах, иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор А.Амарын талбайд “Иргэн төвтэй Төрийн үйлчилгээ” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна.
Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч А.Түвшинжаргал, С.Батжаргал, Д.Бүүвэйбаатар, Д.Дэлгэрбаяр, Д.Батбилэг, Д.Эрдэнэбат нар хүрэлцэн ирж оролцлоо.
 “Иргэн төвтэй үйлчилгээний жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг эрхлэх ажлын хүрээ, харъяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж, ажлын тайланг улирал тутам Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон байдаг. Иргэн төвтэй үйлчилгээний жилийн хүрээнд -Иргэдийн хэрэгцээнд суурилсан төрийн үйлчилгээ -Ил тод байдал, иргэний оролцоотой шийдвэр гаргах -Төрийн үйлчилгээний оновчтой чиг үүргийг бий болгох -Үр дүнд суурилсан удирдлага -Иргэн төвтэй төрийн алба гэсэн таван үндсэн зорилтын хүрээнд арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Эдгээр зорилт, арга хэмжээнд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлснээр Төрийн үйлчилгээнд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх болно гэж үзэж байгаа юм. Монгол Улсын Засгийн газар төрийн албаны шударга байдал, иргэдээ дээдэлсэн төрийн үйлчилгээ, сахилга хариуцлагыг бэхжүүлэх нь хөгжлийн нэг тулгуур гэж тодорхойлсон. Иргэдийн хэрэгцээ, шаардлагыг ойлгож, түүнд нийцүүлсэн төрийн үйлчилгээг төлөвлөх шаардлагатай. Иймд 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарласан байна. Энэхүү нээлттэй өдөрлөгийг дээрхи Засгийн газар тогтоолтой уялдуулан  зохион байгуулж,төрийн байгууллагууд энэ үеэр 2016 оноос хойш хийж хэрэгжүүлсэн  ажлуудынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, үзэсгэлэн гарган оролцож байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.