Д.Батлут: Зарын групп дээр байр чинь халахгүй байна Батлутаа гэдэг

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1
Долоо хоног бүрийн Даваа гарагт болдог засаг даргын Шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнийг Аймгийн Засаг дарга Д.Батлут удирдан явуулж өнгөрсөн долоо хоногт хоногт аймаг орон нутагт өрнөсөн үйл явдлын мэдээлэл солилцож үүрэг даалгавар өгөгдлөө. Өнгөрөгч 7 хоногт 6,7 р хорооллын орон сууцны инженерийн шугам сүлжээг шинээр байгууламж барихаар газар шорооны ажил хийж байх явцдаа гэмтээж, хариуцлагагүй ажилласан барилгын компанийн газар эзэмших захирамж гэрчилгээг хүчингүй болгож, тухайн компани гарсан хохирол гэм хорын төлбөрийг төлнө гэдгээ мэдэгджээ.
Өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар удирдах ажилтнууд мэдээлэл хийсэн. Хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан халаалт дулааны доголдол, мөн цахилгаан эрчим хүчний ачаалал их болсон байна.
Энэ асуудлуудтай холбоотойгоор Аймгийн удирдлагууд руу олон нийтийн сүлжээгээр иргэд санал гомдол тасралтгүй гаргасаар байгаа.
 
Аймгийн засаг дарга Д.Батлут: бид иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа, иргэд мөн адил иргэний үүргээ хариуцлагаа мэддэг, биелүүлдэг байх хэрэгтэй гэж онцоллоо.
 
Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний зарим мэдээллийг тоймлон хүргэж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.