“ЭНХ ЭРДЭНЭТИЙН ХӨГЖИЛ” ТББ-ЫН ТЭРГҮҮН ЦОГТЫН БАТ-ЭНХ ХҮҮХДИЙН АСРАХ ТӨВҮҮДЭД АЖИЛЛАЛАА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

“Энх Эрдэнэтийн Хөгжил”  ТББ-ын зүгээс Эрдэнэт хотын иргэдийн төлөөх ээлжит сайн үйлсээ хүүхэд багачуудад чиглүүлэн үргэлжлүүлж байна. Тодруулбал Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг бүтэн өнчин хүүхдийн асран халамжлах “Энэрэл” төв, гэр хорооллын 8 багийн зорилтод бүлгийн хүүхэд өнжүүлэх “Сайн үйлс” төвийн үйл ажиллагаатай танилцаж, бяцхан дүү нартаа малгай ороолт, бээлий, цүнх, хичээлийн хэрэгсэл, зарим хүнсний хэрэгцээ,  витаминжуулалтыг бэлэг болгон өглөө.

Мөн энэ үеэр “Энх Эрдэнэтийн Хөгжил” ТББ-ын тэргүүн Цогтын Бат-Энх, Орхон аймгийн Засаг дарга Батлут нар асрах төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, Энэрэл төвийн төгсөх ангийн 3 сурагчийн их дээд сургуулийн сургалтын төлбөрийн асуудал, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, сургалтын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай техник хэрэгслийг шийдвэрлэв.  


Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын харьяа хүүхэд асран халамжлах “Энэрэл” төвд бүтэн өнчин 1,2-18 насны 56 хүүхэд,4 оюутантай бол  Сайн үйлс төв 63 хүүхдийг асарч, сурч боловсрох, өсч хүмүүжих орчин нөхцлийг ханган ажиллаж байна.


“Энх Эрдэнэтийн Хөгжил” ТББ нь Эрдэнэт хотын хөгжил, дэвшлийн төлөө олон сайн үйлс, арга хэмжээ зохион байгуулсан. Тухайлбал хүүхдийн баярыг тохиолдуулан 1600 хүүхдэд кино үзүүлж, төгсөх ангийн 11 сурагчдад МҮИС-д үнэ төлбөргүй суралцах эрхийг олгосон. Сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдсан оюутнууд өдгөө тав тухтай орчинд, улс орон нутагтаа ажиллаж амьдрах чин хүслээр олон улсын хэмжээний мэдлэг боловсрол эзэмшихээр шамдан суралцаж байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.