Төв болон зүүн аймгуудийн нутгаар цасан шуурга шуурна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Өнөө шөнө, маргааш өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтрэхийг анхааруулж байна.

2019 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 04-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛ­САН МЭДЭЭ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их Нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хойд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгороор 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэлээр 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн хойд хэсгээр секундэд секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дарьгангын тал нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч нутгийн хойд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өмнөд хэсгээр 2-7 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 7-12 градус дулаан, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

2019 ОНЫ АРВАНЭГДҮГЭЭР САРЫН 05-НААС АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 09-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

Арваннэгдүгээр сарын 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 6-нд говь, талын нутгаар, 8-нд Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 6-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч бусад хугацаанд шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.