АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 110 ДУГААРЫН УТАС АЖИЛЛАЖ ЭХЭЛЖЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажиллагаа, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэгтэйгээр ажилладаг билээ.

Тэгвэл АТГ-ын ажлын хэсэг манай аймагт хоёр өдрийн турш ажиллаж байна. Тэд төрийн зарим байгууллагуудад хяналт шалгалт явуулах, иргэдтэй уулзах, санал гомдол мэдээллийг хүлээн авах, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байна.
Өчигдөр Гэр бүл, хүүхэд залуучуудын ордонд иргэдтэй уулзалт зохион байгуулж, зарим чиглэлээр мэдээлэл өгснөөс гадна иргэдийн мэдэж байх эрхийн тухай ойлголтын талаар ярилцлаа. Түүнчлэн иргэдийн санал хүсэлтийг сонссон юм. Энэ үеэр зарим төрийн байгууллагууд иргэдэд үйлчилгээ үзүүлэн ажилласан.
Тус уулзалтад Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут болон зарим хэлтэс агентлагийн удирдлагууд мөн оролцов.
Энэ дашрамд дурдахад саяхнаас эхлэн Авлигатай тэмцэх газрын 110 дугаарын утас ажиллаж эхэлсэн бөгөөд иргэд шууд холбогдон мэдээлэл өгөх боломжтой болжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.