Ж.Ариунжаргалын “Тал нутгийн охин” дууны клип цацагдаж эхэллээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Тэрбээр B Production presents, 440Hz Records-д шинэ дуугаа бичүүлсэн бөгөөд YOUTUBE сувгаар өчигдөр /2019.11.04/ цацагдаж, өдгөө 21 мянга гаруй хандалт аваад байна.

“Тал нутгийн охин” дууг Ж. Ариунжаргалыг “The Voice of Mongolia” шоунд оролцож байхад нь дуучин Д.Болд зөвхөн түүнд зориулан бүтээж, өгсөн дуу гэнэ. Тэрбээр финалын шатанд хэрвээ багтсан бол “Тал нутгийн охин” дуу шоуны тайзнаа эгшиглэх байсан гэдэг.

Энэ талаар Ж.Ариунжаргал “Би энэ хүртэл явсандаа харамсахгүй ч нэг л зүйлд харамсаж байна. Тэр нь юу вэ гэхээр сүүлийн шатанд сонгогдсон хоёр хүн нь шүүгчийнхээ зохиож өгсөн дууг дуулах эрхтэй байсан. Миний дуулах байсан дуу Д.Болд ахын зохиож өгсөн үнэхээр гоёмсог, хэний ч санаанд оромгүй маш гоё дуу байсан. Би түүнийг дуулахыг үнэхээр их хүссэн. Гэхдээ мэдээж юм санаснаар болдоггүй, би та бүхэнд тэр дуугаа хүргээгүй дээ л хамгийн их харамсаж байна” гэдгээ хэлж байсан удаатай.

Уг дууны аяыг Д.Болд, шүлгийг Quiza зохиосон байна. Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “Тал нутгийн охин” дуунд нь ятга хөгжмийн эгшгийн гайхамшгийг илүүтэй мэдрүүлэхээр аялгууг нь зохиосон байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.