Инженерийн сэтгэлгээтэй залуус ирээдүйг бүтээнэ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Монгол улсын Ерөнхий Сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа 1000 залуу инженерүүдийн үндэсний чуулган Улаанбаатар хотноо төрийн ордонд болж байна.
Анх удаа зохион байгуулагдаж байгаа уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх үг хэлж баяр хүргэлээ. Тэрээр засгийн газрын бодлогод инженерүүдийн санал санаачилгыг тусгана гэдгээ онцлон хэлж байна.
Чуулганд Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулдаг Уул уурхайн салбар, Мэдээлэл технологи, харилцаа холбоо, Барилгын салбаруудын шилдэг инженерүүд оролцож байгаа юм.

Стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад инженерүүдийн оролцоо сэдвээр Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү илтгэл тавьсан бол Аж үйлдвэрийн хувьсалд мэдээлэл технологийн салбарын үүрэг, оролцооны талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат сонирхолтой илтгэл тавилаа. Түүнчлэн Барилга хот байгуулалтын салбарын хэмжээнд авч хэрэгжүүлэх бодлого бүтээн байгуулалтын ажлуудаас уулзалтад оролцогчдод танилцууллаа.

Эрдэнэт үйлдвэрийн 150 залуу инженер энэ чуулганд оролцож байгаа бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн инженерүүдийн гаргасан томоохон төслүүдийг шалгаруулж Инноватор цом 100 сая төгрөгийн урамшуулал олгодог, инженерүүдээ дэмжиж тэдний санал хүсэлтийг чухалчилдаг гэдгийг чуулганы үеэр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцлон хэлж чуулганд оролцогч залууст баяр хүргэсэн юм. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар чуулганд оролцож байгаа залуу инженерүүдэд мэдээлэл өгч танилцууллаа.

Ийнхүү анх удаагаа зохион байгуулагдаж байгаа 1000 инженерийн үндэсний чуулган салбаруудын хэлэлцүүлэг асуулт хариултаар үргэлжилж, оролцогч салбаруудын инженерүүддээ хандаж уриалга гарган, Залуу инженерүүдийн үндэсний сүлжээ байгуулах ёслолын ажиллагаагаар үргэлжлэх юм.

А.Бямбамаа

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.