Хүүхнүүдийн нууцыг хүүрнэн өгүүлнэ!

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

“Хөмсөг үстэй мэт шивнэ” гэсэн зарыг та хэдэн жилийн өмнө харж байсан бэ. 20 гаруй жилийн өмнөөс уг үйлчилгээгээр бүсгүйчүүдийг хуйлруулж явсан, анхдагчдын нэг гэж хэлж болохуйц Өвөр Монголын гоо сайханч, шивээсчин Ц.Тана бас нэгэн сонирхолтой шинэлэг үйлчилгээг нэвтрүүлээд байна.

-Спа үйлчилгээний талаар бүсгүйчүүд сайн мэднэ. Харин таны нэвтрүүлж байгаа цоо шинэ үйлчилгээг зарим нь анх удаа сонсож байж мэдэх юм?

-Монголд төрөл бүрийн спа байдаг. Харин үтрээний спа гэхээр дийлэнх нь таны хэлснээр анх удаа сонсож байж мэднэ. Хятадад энэ төрлийн спа нэлээд хөгжсөн. Би 2015-онд Хөх хот, Бээжинд гоо сайханчаар мэргэжил дээшлүүлэхдээ үтрээний спа үйлчилгээг анх мэдэж билээ. Тэрхүү спагаар үйлчлүүлж, үр дүнг нь үзсэний дараа илүү судалж, өөрийгөө ч мэргэшүүлсэн. Ингээд 2019-оны 8-р сараас салоноо өргөжүүлж, энэ үйлчилгээндээ 700 гаруй бүсгүйчүүдийг хамруулаад байна.

Монголд ийм үйлчилгээ үзүүлж байгаа анхны салон бол манай “Chi spa”. Монгол бүсгүйчүүд маань одоогоор ойлгохгүй шиг байгаа юм. “Үтрээний спа гэнэ үү” гээд гайхаж инээлддэг. Үйлчилгээгээ сайн тайлбарлаж, дурандах явцдаа компьютероор өөрт нь харуулахаар зарим нь сэтгэлээр унах тохиолдол цөөнгүй шүү.

-Танай спаг “шидтэй” бүтээгдэхүүн хэрэглэдэг гэж сонслоо. Тэр нь юу юм бэ?

-Юуны өмнө энэ төрлийн спад хэрэглэдэг эмэгтэйчүүдийн бүх төрлийн өвчлөлөөс сэргийлэх бүтээгдэхүүний талаар ярих нь зүйтэй байх. Дэлхий даяар эмэгтэйчүүд хөхний хорт хавдар, савны хорт хавдар, миом киста, мөөгөнцрөөс үүдэлтэй өвчнөөс шалтгаалж хорвоог орхидог гэсэн судалгаа бий.

Шанхайд төвтэй манай “Жин Тан” амьд бодис, нөхөн үржихүйн судалгааны компани маань Америкийн эрдэмтэдтэй хамтран 2001-оноос эмэгтэйчүүдийн бүхий л өвчлөлийг судалсны үндсэн дээр 9-н төрлийн найрлагатай “Жин Тан” бактерийн эсрэг гелэн бүтээгдэхүүн гаргасан. Энэ гельд орсон 7-н төрлийн элементдээ патент авч 2016-оноос албан ёсоор худалдаанд гаргасан юм. Одоогоор Америк, Хятад, Япон, Солонгос, Орост өргөнөөр хэрэглэдэг. Бүх төрлийн бактерийн эсрэг энэ бүтээгдэхүүнийг нас, хүйс хамаарахгүйгээр бүгд хэрэглэж болно. Үтрээний спа гэхээр танайх эмнэлэг юм уу гэж асуудаг.

Манай салон эмэгтэйчүүдийн дотоод гоо сайхныг эмчилдэг. Мэдээж эмэгтэйчүүдийн өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тал дээр зөвлөгөө өгнө. Үтрээний булчингийн сулралт, хуурайшилт, хөгшрөлт зэргийг дурангаар оношилж, угаалга хийсний дараа бактерийн эсрэг гелиэр 15-н минут утлага хийнэ. Дараа нь мөн 15-н минут үтрээг гүн чийгшүүлэх утлага хийгдсэнээр үйлчилгээ дуусна. Умайн улайлт, үрэвсэл, шарх, мөөгөнцөр зэрэгт бактерийн эсрэг эмчилгээ курсээр хийнэ. Хэрэв үрэвсэлгүй бол сарын тэмдэг дуусах бүрт угаалга хийлгэхийг зөвлөдөг. Учир нь умайн нугаламд үлдсэн бохирдлыг заавал цэвэрлэх ёстой учраас гүн угаалга хийх хэрэгтэй.

-Гэхдээ бүсгүйчүүд дотоод гоо сайхандаа анхаарахаар аппаратны үйлчилгээ сонгох нь түгээмэл шүү дээ?

-Өдөр бүр амаа угаадагтай адил нандин эрхтнээ цэвэр байлгаснаар олон өвчлөлөөс сэргийлж чадна. Бүсгүйчүүд маань гоо сайхны салоноор үйлчлүүлэхдээ нүүрэндээ илүү анхаардаг. Дотоод гоо сайхнаа ч орхигдуулж болохгүй шүү дээ. Монголд аппаратаар үтрээний булчин чангалах үйлчилгээ газар аваад байгаа. Гэхдээ дотроо үрэвсчихсэн байхад мянга чангалаад яах вэ дээ. Манайхаар үйлчлүүлсэн ихэнх эмэгтэйчүүд “ийм их үрэвсэлтэй байхад зарим эмч нар яагаад гайгүй гэдэг юм бол оо” гэдэг. Зарим нь бүр хэдэн өдөр эмчилгээ хийлгээд ирэхэд ч үрэвсэл нь дээрдээгүй байдаг. Манай гелийг 6-н өдөр хэрэглээд л цагаан юм хэвийн буюу 3.8-4.4 хэмжээндээ очно. Үтрээний спагаас гадна манай салон брэнд болсон шивээсээ хийж байна. Манайхыг Монголын анхны хосын саун спа гэдгээр хүмүүс мэднэ байх. Мөн цайтай ванн душ, 4-н шатлалт нүүр цэвэрлэгээ, халуун ууран массаж, тэжээлийн маск, нүх агшаах хүйтэн бигнүүр, арьс тайвшруулах серум, алжаал тайлах бүтэн биеийн бариа зэрэг олон үйлчилгээ үзүүлдэг.

Хаяг: 11-р хороолол, “Дөрвөн уул” захтай байрны 3-р давхар Холбогдох утас: 7707-7107, 9991-9660

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.