ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ А.ТҮВШИНЖАРГАЛ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД БИЕЧЛЭН ХЯНАЛТ ТАВИЛАА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу иргэдэд хүрэх нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад чиглэгдсэн ажлууд шат дараатайгаар хийгдэж байна.

Үүний хүрээнд нийтийн тээврийн стандартыг мөрдөж хэрэгжүүлэх, чиглэл маршрутыг оновчтой болгож, түүнд чиглэсэн бодлогыг боловсруулах, нийтийн тээврийн нэгдсэн сүлжээний төлөвлөлт гаргаж маршрут чиглэлийг иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан оновчтой зохион байгуулах, зорчигчдод тохилог, аюулгүй тээврийн хэрэгслээр зорчих нөхцөлийн бүрдүүлж, зогсоол, буудал, тэмдэг, тэмдэглэгээг нэмэгдүүлж байна.
Эрдэнэт хотын хэмжээнд 6 чиглэлд өдөр бүр 35 орчим автобус нийтийн тээврийн үйлчилгээнд тогтмол гарч ажиллаж байна. Иргэд эдгээр автобусуудын хаана яваа болон хэдэн минутын дараа буудал дээрэ ирэхийг гар утсаараа хянаж, ажлаа зохицуулах боломжтой.
Гэсэн ч зарим иргэдийн зүгээс нийтийн тээвэртэй холбоотой санал хүсэлт ирж байгааг үндэслэн Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал ЗДТГ-ын ХОХБТХ-ийн Дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Ариунболд нар өнөөдөр өглөө 7 цагаас эхлэн зарим нэг чиглэлийн автобусанд хяналт тавин ажиллалаа.
  Ингэхдээ суурилуулсан JPS төхөөрөмжийн ажиллагаа, маршрут, автобуснуудын салоны үйлчилгээ цэвэрлэгээ, цаг баримталж байгаа байдал зэргийг үзэж танилцсан юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.