2020 онд аялах 20 газар

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Дэлхийгээр нэг хэрэн хэсч, аялж явдаг хүмүүсийн байнгын ашигладаг сайт, апп болох “Airbnb”-гийн зүгээс 2020 онд аялах 20 газрын жагсаалтыг олон нийтэд дэлгэжээ. Тус сайт, аппликэйшнийг ашиглан хүмүүс аль улсыг ихээхэн сонирхож, мөн тэнд харж үзэж, хийж болох сонирхолтой содон юу байна гэдгийг харгалзан үзэж энэ жагсаалтыг гаргажээ.

1. Милуоки, Висконсин

Энэ газар 2020 онд нэлээн хөл хөдөлгөөнтэй байх болов уу. Учир нь янз бүрийн хурал, томоохон уулзалтууд болохоос гадна ресторан, уушийн газруудаараа маш алдартай.

2. Бильбао, Испани

Испанийн хойд эрэг дагуу оршиг энэ хот түүх соёлын өвөрмөц үзвэрээр дүүрэн. Мөн гайхамшигт Гуггенхеймийн музей энд оршдог. Далай тэнгистэй ойр байх хүсэлтэй хүмүүст болон хоолны соёлыг мэдрэхээр очих хүмүүст таалагдах болно.

3. Бурирам, Тайланд

Тайландыг зорьдог ихэнх жуулчид хүн болгоны байнга очдог, хүний хөлд дарагдсан газруудаар явдаг. Гэхдээ энэ газар бол цоо шинэ сонголт байх болно. Хараа булаам сүм дугануудыг үзэж сонирхоорой.

4. Санбери, Виктория, Австрали

Мельбурн хотоос 40 минутын зайтай орших энэ хот танд амар амгалан мэдрэмжийг өгөх болно. Дарс, шарз, гольфийн талбай, ногоон байгууламжууд, эртний хэв маяг бүхий байшин барилгууд гээд энэ газраас олон сонирхолтой зүйлийг харж, мэдэрч болно.

5. Румын

Франц, Итали, Испани гэх мэт жуулчдын байнга зорин очдог улс орнуудыг түр хойш тавиад энэ газрыг судлаад үзээрэй. Хараа булаам байгалийн гоо үзэсгэлэнг мэдрэхийн хажуугаар улсын төв болох Бухарест хотод зочлоорой. Энэ бол дарс, хипстер кофе шоп, гудамжны урлагаараа алдартай хот билээ.

6. Шиань, Хятад

Уг газар 8,000 цэргийн бунхан гэх гайхамшигт олдвороороо хамгийн алдартай. Гэхдээ зөвхөн түүгээр зогсохгүй Хятадын хамгийн амттай бууз, банш, гоймон болон халуун ногоогоороо олонд танигдсан юм.

7. Южин, Орегон

Портланд хотоос хоёр цагийн зайд орших энэ газар бол байгалийн сайхан, цэнгэг агаарт аялах дуртай хүмүүсийн сонголт юм. Ууланд авирч, алхаж, олон төрлийн спортоор хичээллэх боломжтойгоос гадна органик хоол хүнсээр баялаг газар.

8. Люксембург

Энэ бяцхан улс яг л хуучны хэв маягаа хадгалан үлдэж чадсан цэвэрхэн, тансаг газар юм. Цаг агаар нь сайхан байвал тэд гудамжинд дуулж хуурдан, дарс шимэн сууцгаах дуртай. Дотно дулаан мэдрэмж авч, тухтай байдал эрэлхийлсэн хүн болгоны сонголт.

9. Гвадалахара, Мексик

Мариачи хөгжим, текилагаараа алдартай том хот. Хоолоороо ихээхэн алдартай энэ газар үзэж харах, хийх зүйл их бий. Мексикийн соёлтой илүү танилцахыг хүссэн хүмүүст сайхан сонголт болно.

10. Вануату

Гадаад ертөнцөөс тэр чигтээ таслагдаж, зөвхөн ус болон эрэг, моддын дунд уусахыг хүссэн хүмүүсийн сонголт. Цэвэрхэн далайн эрэг, тунгалаг ус, завайр зугаалахад нэн таатай байгаль гээд энэ газар үнэхээр сайхан.

11. Кали, Колумби

Сүүлийн хэдэн жилд хүмүүс Картагена биш харин Кали руу хошуурч эхэлжээ. Хөгжим, бүжгээрээ олныг татдаг хөл хөдөлгөөнтэй энэ газар Афро-Колумби соёлыг танд мэдрүүлнэ.

12. Канавералын булан, Флорида

Кеннедигийн Сансрын Төв байдаг гэдгээрээ алдартай энэ газар Жексонвилл, Миами хоёрын яг голд оршино. Сансар огторгуй сонирхогчдоос гадна тайван амгалан аялал эрэлхийлэгчдэд.

13. Абердин, Шотланд

Барилга байгууламжаараа алдартайгаас гадна виски, Лох Нессийн мангас зэрэг олон зүйлээр нь энэ газрыг онцгойлж болно. Мэдээж хэрэг байгалийн гоо үзэмж нь зорин очих бас нэгэн шалтгаан.

14. Кортни, Бритиш Коламбиа

Ванкувер Айландын зүүн эрэг дагуу орших энэ газар эко хэв маяг бүхий аялагчдын дуртай газар аж. Их хотын хөл хөдөлгөөнийг мэдэрч болохоос гадна жаахан холдоход л цэцэрлэгт хүрээлэн, уул толгод, гол ус таныг хүлээж байх болно.

15. Убатуба, Бразил

Ширэнгэн ойгоор хүрээлэгдсэн олон арван далайн эрэгтэй энэ газрын цаг агаар туйлын таатай учир “surfing” хийхэд нэн тохиромжтой гэнэ.

16. Les Contamines-Montjoie, Франц

Олны хөлд дарагдсан, завгүй, ачаалал ихтэй газруудаас зугтах гэж байгаа бол энэ газар яг тохирно. Өвөл нь уул хад битүү цасаар хучигддаг тул цанаар гулгахад тохиромжтой. Мөн зун нь ууланд авирч, ой модоор зугаалахыг хүссэн хүмүүст тохирно.

17. Токио, Япон

2020 оны олимпийг зохион байгуулах болсон нь уг жагсаалтад орох томоохон шалтгаан билээ. Мөн Токио ямагт л аялал жуулчлалын хамгийн гайхалтай чиглэл байсаар ирсэн. Хоол, урлаг, дэлгүүр хэсэх, хөгжилдөх бас амрахад тохирсон газар.

18. Керала, Энэтхэг

Кофе сонирхогчид энэ газар очиж үзвэл үнэхээр таалагдах байх. Мөн хүмүүсийн хөл хөдөлгөөнөөс холдож, тайван амгалан байхыг хүссэн хүмүүст яг тохирно. Мэдээж энэтхэг хоол, соёлыг эндээс мэдрэх боломжтой.

19. Малинди, Кени

Саяхныг хүртэл хүмүүсийн тэр болгон олж мэдээгүй байсан энэ нууцлаг газар далайн эрэг дээр байрлах жижигхэн хотын амьдралыг бүрэн мэдрэх боломж олгоно.

20. Маастрихт, Нидерланд

Та Амстердам хотын тухай сонсож байсан нь гарцаагүй. Гэхдээ Маастрихт гэх энэ онцгой газрыг дуулж байсан уу? Жил болгон Европын хамгийн том урлагийн үзэсгэлэнг зохион байгуулдаг энэ газар та төсөөлөөгүй сайхан аялал хийж болох юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.