“Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сургалт зохион байгуулагдаж байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Орхон аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран боловсрол, эрүүл мэндийн салбарын удирдах албан тушаалтнуудад зориулан “Хөгжлийн бэрхшээл тэгш байдал” нөлөөллийн сургалтыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. Сургалтанд төрийн байгууллагууд сургууль цэцэрлэгийн удирдах ажилтнууд, эрүүл мэндийн салбарынхан оролцож мэдээлэл сургалт авч байна. Орхон аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 4500 гаруй иргэд байдаг эдгээр иргэдэд чиглэсэн зорилтот бүлгийн олон ажлыг аймгийн хөгжлийн бодлогод суурилан шат дараатай хэрэгжүүлсээр байгаа.Түүний хамгийн тод жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш байдлыг хангах ажлын байр, сургууль цэцэрлэгийн жирийн ангид тусгай хэрэгцээт хүүхдүүдийг хамруулан сургахаар зорьж буй зэргээс харж болохоор юм. Энэхүү сургалт 2 өдөр манай аймагт үргэлжилнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.